|
ХААН Банк НХ-ыг хэрэгжүүлэгч байгууллагаар 6 дахь жилдээ шалгарлаа
ХААН Банк амжилттай ажиллахын хэрээр хүн ардынхаа сайн сайхан, гэрэлт ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийж, ашигт ажиллагааныхаа багагүй хэсгийг ХААН Банк Сангаараа дамжуулан ард түмэндээ тустай үйл хэрэгт зориулж, тэр хэрээрээ Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажилладаг нь тэдний нийгэмд хийж буй үйл хэргээс тодхон харагддаг юм. Тухайлбал ХААН Банкны хамт олон 2011 онд Монгол орныхоо 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан “Хавдрын эсрэг үндэсний аян”, хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоомоор цэцэрлэгүүдийг хангах зорилгоор “Оньсон тоглоом оюунлаг ирээдүй” төсөл, бага дунд орлоготой өрхийн их дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн хүүхдүүдэд зориулсан “ХААН Банк” тэтгэлэгт хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон орчин бидний ирээдүй” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч” байгууллагаар ХААН Банк энэ онд дахин шалгарч энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр ийнхүү 6 дахь жилдээ өргөмжлөгдлөө. Тус банк нь 2007-2011 онд эрүүл мэнд, соёл урлаг, байгаль орчны чиглэлээр 150 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж нийтдээ 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулаад байгаагаас харахад бизнесийн ашиг, амжилтаа ард түмэнтэйгээ хуваалцаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. ХААН Банкны хамт олон нийгмийн сайн сайхны төлөө хичээн ажиллаж хүн арддаа хүрч чадсан олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тэдгээр нь зохих үр дүнгээ гаргаж, бодит амьдрал дээр олон хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ авчирсан нь ийнхүү Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТ-д үнэлүүлж Монголын банк санхүүгийн системдээ тэргүүлэгч болохоо батлан харуулсанд харилцагчид нь төдийгүй Монголын ард түмэн сайшаалтай хандаж байна.
Дээшээ
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна
|
||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||