GoGo
Мэдээ
Үндсэн цэс
▪ Мэдээ мэдээлэл
▪ Үнийн индекс
▪ Валютын ханш
▪ Шинжээчид
▪ Бизнесийн төсөл
▪ Ярилцлага
Хөрвүүлэгч
Валютын хэмжээ:
Валютын нэгжээс:
Валютын нэгж рүү:

Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ


2010 оны 2-р сарын 9
Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ
-Хишиг түгээх ажил 78 хувьтай байна-

Нийслэлийн нутгийн захиргааны болон аж ахуйн зарим байгууллагын удирдах ажилтны ээлжит бус шуурхай зөвлөлгөөн өчигдөр боллоо. Уламжлал ёсоор өнгөрсөн шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

"Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт хүртээх халамжийн шинэ бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ажлын явцыг танилцуулсан. Нийслэлийн хэмжээнд хишиг түгээх ажил өчигдрийн байдлаар 78 хувьтай байна.

Баянгол дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 70.5, Багануур дүүрэг 90, Баганхангай 70, Сонгинохайрхан дүүрэг 67, Чингэлтэй дүүрэг 90, Сүхбаатар дүүрэг 80, Хан-Уул дүүрэг 90, Налайх дүүрэг 85 хувьтай явж байгаа аж. Тиймээс хишиг түгээх мөнгийг Цагаан сараас өмнө очих хүмүүстээ тараагдаж дуусна хэмээн үзэж байгаа юм. Зарим хороодын үйлчилгээ удаан байна гэсэн иргэдийн гомдол ирсэн аж. Сүхбаатар дүүргийн 1, 3, 4, 11 дүгээр хороонд хүлээлт үүсч иргэд бухимдангуй байсан талаар ч шуурхай зөвлөлгөөн дээр яригдсан. Хүлээлт үүсгэж байгаа нь хороодын ажлын зохион байгуулалттай холбоотой хэмээн үзэв. Зарим иргэд бичиг баримтын зөрчилтэй байсан нь хүлээлт үүсгэх нөхцөл болсон талаар ярьж байв.

Хороодын засаг дарга нарын томилгоо бүрэн хийгдээгүй
Мөн өнгөрөгч шуурхай зөвлөлгөөн дээр Нийслэлийн Засаг дарга хороодын дарга нарын томилгоог хийж дуусга гэсэн үүрэг өгсөн. Хан-Уул дүүргийн дөрвөн хороо, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны Засаг даргын томилгоо хийгээгүй байсан. Өчигдрийн шуурхай хуралдаан дээр Хан-Уул дүүргийн дөрвөн хорооны гурав нь томилгоогоо хийж, Сүхбаатар дүүргийн дөрвөн хороонд ямар ч томилгоо хийгдээгүй байв. Нийслэлийн Засаг дарга хэд хэдэн шуурхай хуралдаан дамнуулан, ажил удаж байгаад нь дээрх дүүргийн Засаг дарга нарт шүүмжлэлтэй хандаж, иргэдэд саад учруулахаа боль хэмээсэн юм. Учир нь "Хүний хөгжлийн сан"-гаас иргэдэд хүртээх халамж бусад газруудад тараагдаж дуусч байхад ийнхүү явдал чирэгдэл учруулж, томилгоо хийхгүй байгаа нь ажилд саад учруулж байна гэв.

Боловсролын газрын төсөв алдагдалтай гарлаа
Түүнчлэн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр нэлээн шүүмжид өртөж байсан зүйл бол Нийслэлийн боловсролын салбарын 2010 оны төсөв алдагдалтай гарсан явдал байсан. Үүнтэй холбоотой олон хүндрэлтэй асуудлууд гарч ирж байгаа учраас Нийслэлийн Засаг дарга бүх дүүргүүдэд 2010 оны боловсролын газрын төсвүүдээ нарийвчилж үзэхийг анхааруулсан. Энэ үүргийн дагуу дүүргүүд боловсролын салбарын төсвөө танилцуулсан байна. Сүхбаатар дүүрэг нэг тэрбум 546 сая 140.7 мянган төгрөг, Баянзүрх дүүрэг нэг тэрбум 41 сая 650.3 мянга, Баянгол дүүрэг 700 сая төгрөгийн санхүүжилт дутуу хийгдсэн гэсэн тооцоо гарчээ. Үүнийг зайлшгүй анхаарах асуудлын нэг хэмээж байв.

Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ
Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдөх явдал гардаг. Тиймээс Статистикийн газарт бараа бүтээгдэхүүний үнэнд судалгаа хийх даалгавар өгсөн. Судалгаагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Махны үнэ 1200-1500 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн цул мах 5000, ястай мах 3200-4200 төгрөг болтлоо өссөн байна. Харин 15 нэр төрлийн хүнсний ногооны үнэ тодорхой хэмжээгээр өссөн гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ жил Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан цагаан идээ борлуулахаар Улаанбаатарт ирсэн орон нутгийн иргэдэд тухайн зах, худалдааны төвийн лангуу талбайн татвар түрээсээс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч ажилласны үр дүнд сүү, өрөм, ааруулны үнэ өнгөрсөн оныхоос төдийлөн өсөөгүй байгаа аж.

Дөрвөн сургуулийн цайны газрыг хаав
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургууль дээр гарсан нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр НМХГ-т ерөнхий боловсролын сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хий гэсэн үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу нийт 180 гаруй сургуулийн цайны газарт шалгалт хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй сурагчдын үдийн цай хөтөлбөрийн явцтай танилцжээ. Эдгээр сургуулийн 58 хувь нь төрийн өмчийнх, 42 хувь нь төрийн бус өмчийн сургуулиуд байсан аж. Шалгалтад хамрагдагсдын 58 хувь нь зориулалтын хооллох өрөө, танхимтай байжээ. Сургуулиудын цайны газруудын 71.5 хувь нь зориулалтын тоног төхөөрөмж хүрэлцээтэй бол 40 гаруй хувь нь чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг байх магадлалтай байгаа аж.

Шалгалтад хамрагдсан цайны газруудаас технологи, ариун цэврийн дүрэмгүй, хүнсний мэргэжлийн технологичгүй, өдөр бүр хоолноосоо дээж авч шинжлүүлдэггүй гэсэн нийтлэг дутагдал илэрсэн байна. Мөн зарим сургуулиуд "Үдийн цай"-ны цагийг 10 минут хэмээн заадаг нь хүүхдүүдэд гар угаах цагийг хомс болгодог хэмээн шүүмжилж байлаа. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнээ зөөдөг сав нь зориулалтын бус гэсэн зөрчил олон сургууль дээр гарчээ. НМХГ-аас явуулсан уг шалгалтад ЕБС-ийн ойр орчмын хүнсний мухлаг, ТҮЦ-үүдийг хамруулсан байна. Эдгээр газруудаас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд зарж борлуулдаг дутагдал илэрчээ.

Дөрвөн сургуулийн цайны газрыг бүр, 16 сургуулийн цайны газрыг түр хаахаар болсон гэдгээ шуурхай зөвлөлгөөний үеэр НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нийслэлийн удирдлагад мэдээлж байсан. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр "Зөрчил илэрсэн сургуулийн захирлуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Зөвлөмж, шаардлага хүргүүлээд орхиж болохгүй. Хангалтгүй дүн үзүүлж буй сургуулийн удирдлага иргэдийн татварын мөнгөөр тэдний хүүхдийг хооллодог ажлыг сайн зохион байгуулж чадахгүй байна. Үдийн цай хөтөлбөрт анхаарах зүйл олон бий. Дүүргүүдийн Засаг дарга нар сургуулиудынхаа захирлуудтай хамтарч ажиллах, эргэж хариуцлага тооцоход анхаар" гэлээ.

Шинэ томилгоо хийгдлээ
Засаг даргын захирамжаар Агаарын чанарын албаны дарга Б.Инжиннаш өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Мөнхцогийг хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн агаарын чанарын албаны даргаар томилсон байна. Харин Б.Инжиннаш "Харгиа" байгууламжийн даргаар томилогджээ. Улаанбаатар зам засвар арчлалт компанийн захирлаар хуучин ажиллаж байсан Бат-Эрдэнэ дахин томилогдлоо. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газар дээр хоёр хэлтсийн дарга томилсон байна. Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар Ганхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар Отгонбаяр нарыг шинээр томиллоо.

Цаг үеийн байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү мэдээлэл хийсэн. Тэрээр сүүлийн үед дуудлагын 30 орчим хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Тиймээс баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр гарч ажиллахаар болсон. Мөн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана. Тиймээс дүүргийн Засаг дарга нар өрхийн эмнэлгүүдийнхээ ажилд анхаарахыг сануулав. Цас цэвэрлэх ажилд хүн хүч нэмж гаргах саналыг Нийслэлийн Засаг даргад тавьж байсан. Шаардлагатай гэж үзвэл гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлах аж.

Удахгүй Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан энэ сарын 13-наас эхлэн Нийслэлийн цагдаагийн газар бэлэн байдалд шилжиж ажиллана. Байгууллага, аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллахыг анхааруулж байв. Мөн нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар Цагаан сарын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарахаар боллоо.

Ж.Тагтаа
Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(7)
  • hoooosh       202.179.20.XXX
    2010 оны 2-р сарын 9

    hoosh yumnii une aimar osson bna olsoj uheh ystoimuu yaahiin ter 70 myngiig taraagaal iim yum bolj bgaashd unen gomdmoor yumaa

    [ Хариулах ]
    • tiime hooo      87.239.216.XXX
      2010 оны 2-р сарын 10

      teneg bgA BIZDE.TENEG HUN CH OILGOHOOR YUM

      [ Хариулах ]
      • Зочин      202.72.242.XXX
        2010 оны 2-р сарын 10

        yumnii une usguhuu boliochee

        [ Хариулах ]
      • Зочин      124.158.64.XXX
        2010 оны 2-р сарын 9

        nogoo sagaschin mon uu daldaga tushaal devshij bga uym uu he he he

        [ Хариулах ]
        • Зочин      165.246.70.XXX
          2010 оны 2-р сарын 9

          70мянгаа буцаагаад авч байгаам биздээ!

          [ Хариулах ]
          • Зочин      134.130.23.XXX
            2010 оны 2-р сарын 9

            70 мянгыг хэд дахин нугалж төлөх хэрэг гарах байх даа одоо яадаг юм байгаан. Бэлэн мөнгө тарааснаар инфляци нэмэгдэнэ гэдэг маргааш нар мандана гэдэгтэй адил зүйл.

            [ Хариулах ]
            • Зочин      202.5.202.XXX
              2010 оны 2-р сарын 10

              Энэ хишиг чинь манай эдийн засаг үнэд нөлөөлөх хугацаа нь болоогүй байна.

              [ Хариулах ]
              Сүүлд нэмэгдсэн мэдээ
              Төгрөг валютын харьцах харьцаа
              Валют Төгрөг
              валюттай
              Валют
              төгрөгтэй
              Өөрч-
              лөлт
                  USD 1420.0 0.0007   -
                  EUR 1950.0 0.0005   +6
                  JPY 15.65 0.0639   -0.02
                  CNY 208.03 0.0048   -0.01
                  RUB 48.38 0.0207   +0.04
              Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
              Барааны нэр Үнэ
              (төг)
              Өөрч-
              лөлт
                'Алтан тариа' задгай гурил /1-р/ 600 -100
                Будаа /цагаан/ 1200 -180
                Элсэн чихэр 1400 -100
                Хонины мах /ястай/ 2300 -
                Төмс /монгол/ 700 -100