-Монголын Эдийн засгийн чуулган -
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна.
Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.
Эдийн засгийн анхдугаар чуулганы хүндэт зочин нь дэлхийн шилдэг эдийн засагчийн нэг, Перу улсын иргэн Эрнандо Де Сото юм. Тэрбээр тус чуулганы индрээс “Бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс” сэдвээр лекц уншлаа.
Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр “Улсын бүртгэлийн шинэчлэл”, “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл”, “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилнэ.
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 18.00 цагаас болж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаалтын үг хэлэх юм.
Монголын Эдийн засгийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг
Эрхэм хүндэт зочид, энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хатагтай ноёд Та бүхний түмэн амгаланг айлтгая.
Саяхан би Давост Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ. Дэлхийн олон орноос олон нэр хүндтэй зочид цугладаг ийм чуулган бий болоод 40 жил болж байна. Энэ чуулганыг Клаус Шваб гэж жирийн нэг эрдэмтэн санаачилсан байдаг. Тэр хүнтэй уулзаж байхад “Давосын чуулганы нэг онцлог бол дэлхийн албан ёсны бодлого, шийдвэрүүд бий болохоосоо өмнө эхлээд энд үзэл санаа болж яригддаг юм” гэж ярьж байсан. Үнэхээр ч тийм. Сүүлийн 40 жил дэлхийд гарч байсан хамгийн том бодлогууд хамгийн том шийдлүүд Давосын чуулган дээр эхэлж яригдсан байдаг. Өнөөдөр олон улсын, болон албан ёсны зарим байгууллагууд үүргээ гүйцэтгэж чадахгүй маш их шүүмжлэлд өртөж байгаа. Харин, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотой, сайн санааны дэмжлэгтэйгээр цуглаж байгаа тэр хурлууд, албан бус бүтцүүд хамгийн их сонирхол татах болжээ. Албан ёсны хурлууд төлөөлөгчгүй байхад, Давосын чуулганд оролцох хүсэлтэй зочид маш их байдаг. Энэ жилийн Давосын чуулга уулзалт уул уурхай, банкны салбарынхны хамгийн их цуглаж, асуудлаа ярьж, чиглэлээ тодорхой болгож, санаагаа ярьсан ийм цугларалт байлаа.
Өнөөдөр анх удаагаа зохиогдож байгаа Монголын эдийн засгийн чуулган бол бас л ийм зорилготой гэж ойлгож байна. Энд нэг талаас засгийн газар, нөгөө талаас иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, бизнесменүүд, иргэд маш ирж санал бодлоо чөлөөтэй хэлж илэрхийлж байна.
Урьд цагт монголчууд ярьдаг байсан, “Хүрээний лам чих урттай” гэж...Түүний адил, эндээс хүмүүс сураг сонсох гэж ирж байна. “Ирэх жил татварын бодлого ямар байх бол, засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа бол, Монголын бизнесийн орчин ирэх жилүүдэд ямар байх вэ” гэх зэрэг эдийн засгийн бүх асуудалд, чих тавьж байна. Энд яригдсан гол санаанууд хэвлэл мэдээллээр дамжин олон нийтэд хүрсэний дараа, асуудлууд ямар байдлаар шийдэгдэх гэж байна вэ гэдэг зүг чиг нь гарч, улстөр эдийн засгийн олон асуудлууд цаашаагаа албан ёсны болж шийдэгдэх сайхан эхлэл тавигдаж байна. Тийм учраас өнөөдрийн энэ чуулганыг санаачилсан болон зохион байгуулж байгаа бүх хүмүүст баяр хүргэе.
Олон зочид төлөөлөгчид өнөөдөр бидэнтэй уулзахаар иржээ. Бидний энэ уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирсэн Хүндэт зочин, нэрт эдийн засагч Эрнандо де Сотогийн тухай хэдэн үг хэлье.
9 жилийн өмнө би анх нэгэн лекцэн дээр сууж байхдаа, Эрнандо де Сотогийн тухай сонсч байсан юм. Түүний “Капиталын нууц” номын талаар багшийн хэлсэн жижигхэн ишлэлийг тэмдэглэж байхдаа би ард нь “энэ хүнтэй уулзана” гэж бичиж байсан. Тэгээд түүний эрэлд гарсан. Миний гол зорилго бол, уулзах мөн “Капиталын нууц” гэдэг номыг нь орчуулах зөвшөөрлийг нь авах зорилго байсан. Тэгээд интернэтээс хаягий нь олоод, холбоо бариад захиа бичлээ. Э.Д.Сото бол маш их завгүй хүн. Нэг удаа надад мэйл ирлээ. “Би Египет явах гэж байна. Майамигийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжина. Тэнд уулзъя” гэсэн. Тэгээд би Майамигийн нисэх онгоцны буудалд очлоо. Аз таарч, онгоц саатаж бид хоёр таван цаг уулзах боломж гарсан юм.
Тэгээд надад номоо орчуулж, хэвлүүлэх зөвшөөрлийг өглөө. Түүнтэй уулзаж байхад, дэлхийн олон орноор явж “Капиталын нууц”-ыг жирийн иргэдэд, улс орнуудад хүргэдэг маш том төсөл хэрэгжүүлдэг юм байна гэдгийг мэдсэн. Ингээд би шууд “ Та монголд очих хэрэгтэй байна. Манайд ирээч. Бидэнд таны ярьж байгаа маш хэрэгтэй байна” гэлээ. Гэтэл тэр надад “ Би зөвхөн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын урилгаар очдог” гэлээ. Яагаад гэж асуухад, “Энэ бол улстөрийн баталгаа гэсэн үг. Би зөвхөн албан ёсны ажил хийдэг. Дээрээс нь надад цаг маш их үнэтэй” гэсэн.
Энэ хүний үг надад хатуу даалгавар байсан байх, 2005 онд би ерөөлөөр Ерөнхий сайд болсон. Тэгээд миний эрхэм анд надад мэйл бичиж баяр хүргээд, одоо бидэнд ярьж байснаа хэрэгжүүлэх боломж бүрдлээ” гэсэн юм. Түүний тэргүүлдэг Лима дахь “Ардчилал эрх чөлөөний хүрээлэн”-гээс 2 удаа ажлын хэсэг Монголд ирж, маш олон санаа, чухал зөвлөмжүүдийг бэлдсэн байсан юм. Харамсалтай нь бидний үйл ажиллагаа тасалдсан билээ. Харин өнгөрсөн жил сонгуулийн дараа дахин холбоо бариад, Нью Йоркт т 9-р сард уулзъя гэж тохирлоо. Тэгээд Нью Йоркт уулзах үеэрээ би түүнийг “монголд очоорой” гэж урьсан.
Сото гэдэг хүн бол өнөөдрийн бидний яриад байгаа олон зовлонг шийдэх тэр арга замыг олж харсан хүн. Бид ядууралтай тэмцэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэх гээд янз бүрээр оролдож байна. Заримдаа хараад байхад хүмүүс улам л ядуураад байх шиг харагдаад байдаг. Энэ тоо ерөөсөө буурахгүй байгаа, хүмүүсийн амьдрал хэцүү байгаа. Сотогийн ирж байгаа цаг үе бол хүнд цаг үе. Зуд болж байна.
Монголчууд тэнгэрийн муухай арилна гэдэг. Харин ажилгүйдлийн муухай арилахгүй байна, ядуурлын зуд үргэлжилж байна. Ажилгүй байгаа хүний хувьд хямрал дуусаагүй байна. Эндээс яаж гарах вэ гэдэг аргыг олсон хүн бол Эрнандо де Сото юм.
Түүний баг монголд 20 гаруй хоног ажиллаж байна. Бид судалгааны багийнханд тусалъя гэхээр танай албаныхантай явахгүй бид өөрсдөө явж судалгаа хийнэ гэдэг. Тэгээд энэ утаатай байгаа хот, гэр хороолол, зуд турхан болж байгаа хөдөө орон нутагт өөрсдөө л явж байна. Хүмүүсийн амьдрал ямар байна, юу нь болохгүй байна гэдгийг мэдэх өөрсдийн гэсэн аргатай тэр аргаараа ажиллаж байна. Тэгээд шийдлийг, арга замыг олсон болов уу гэж бодож байна.
Би энэ хүний хэрэгжүүлэх төсөл Монголд үр дүнтэй байх болно гэдэгт итгэж байгаа. Монгол бол хагалсан газар шиг орон. Манайд боломж бүхэн байгаа. “Сайн юм байгаа бол Монголд хүрээд ир, шинэ санал санаачлага байгаа бол Монголд хүрээд ир, шинэ технологийг авъя хүрээд ир, асуудлыг шийдэх шинэ гарц байгаа бол Монголд хүрээд ир, Монголд тавтай морил!” гэж бүх боломжуудыг бид урьж байх ёстой.
Эрнандо Де Сотог хүнд сурталтнууд гаднаа инээж, дотроо дургүйхэн угтдаг. Яагаад гэвэл тэр, хүнд сурталтнуудын албан тушаалаа ашиглан баяжих боломжийг жирийн хүмүүст аваачиж өгдөг хүн л дээ. Ийм учраас атаачид, жөтөөчид янз бүрээр хүлээж авдаг. Ажил хийж байгаа хүн муу нэр сонсдог хойно.
Сотогийн зөвлөмж, төслүүд 30 гаруй оронд хэрэгжжээ. Маш сайн үр дүн гарч байгаа газар ч бий, домоглож байгаа орон ч бий.
Египет рүү тэрээр , тус улсын Ерөнхийлөгч Х. Мубаракийн явж байсан. Дараа нь Ерөнхийлөгч Мубарак ингэж хэлжээ. “ Хэрвээ Сотогийн яриад байгааг Египетд хэрэгжүүлэх юм бол Египетийн түүхийн хаалга дахин нээгдэнэ” гэсэн байна. Та бүхэн мэднэ, Египет ямар агуу түүхтэй орон билээ, гэхдээ энэ хүний хэлж байгааг хэрэгжүүлбэл түүхийн хаалга дахин нээгдэнэ гэж үзсэн байна.
Сото надад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан тухайгаа дурсч байсан. В. Путин .” Энэ хүний хэлж ярьж байгаа зүйл дэлхий даяар гайхалтай амжилт олж байна. Бидэнд сурах зүйл маш их байна” гэжээ.
20-р зуунд дэлхийн хүн төрөлхтөний түүхийг өөрчилсөн агуу хүмүүсийн нэг болох М.Тетчер, тэртээ 80-аад оны үед: “Сото бидний олж харж чадаагүй зүйлийг олж харсан байна. Бидний мартчихаад байгаа нууцыг илрүүлж, бидний хэрэглээгүй байгаа аргыг олсон байна. Тэр бол бид хүмүүсээ олж хараагүй явдал. Бид том том бодлого хэрэгжүүлээд байдаг, гэтэл хүмүүс нь үзэгчид шиг байгаад байна. Энэ байдлыг өөрчлөх хувьсгалыг Сото хийжээ” гэж хэлжээ.
Бас нэгэн агуу хүн болох Р.Рейган: “Хөгжил дэвшилд хүрэх зөвхөн өгсөх шатыг энэ хүн олжээ” гэсэн байдаг. Эрнандо де Сото бол зөвхөн өгсөх шатыг олсон юм шүү.
Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүсээс хамгийн амжилттай ажиллаж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон гэж би боддог. Тэр хүн, “Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хамгийн алдартай эдийн засагч бол Эрнандо де Сото” гэж хэлжээ.
Эрнандо де Сотогийн хүртсэн шагналуудыг тоочоод баршгүй. Адам Смитээс авахуулаад, Милтон Фрийдман зэрэг агуу эдийн засагчдын адил, эрх чөлөөний төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамгийн өндөр шагналаа Эрнандо де Сотод өгчээ. Ганцхан жишээ дурдая. “Тайм” сэтгүүл хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүний нэгээр Сотог нэрлэсэн байдаг. Европын нэр хүндтэй олон сэтгүүл хамтран, өнөөдөр амьд сэрүүн байгаа 12 агуу эдийн засагчийн нэгээр тодруулсан байна.
Энэ хүний хойноос олон орны засгийн газар хөөцөлдөж, үнэтэй зөвлөгөө лецкийг нь сонсохыг хүсдэг. Их наймынхан, АСЕАН-ыхан цугларчихаад, зөвлөгөө авч байдаг. Ийм л хүн.
Гэхдээ би нэг зүйлийг энд хэлмээр байна. Сото бол ид шидтэн биш. Тэр бол эмч гэсэн үг. Хаана хүмүүс, нийгэм өвчилчхөөд олон жил зовж шаналж байна, тэнд очиж онош тавьдаг. Одоо монголд ажиллаж байгаа “Ардчилал эрх чөлөөний хүрээлэн”-гийн судлаачид, судалгааны ажлаа Лимад нэгтгээд хэрэгжүүлэх бодлого, гаргах хуулийн талаар саналаа гаргадаг. Тэгээд хэрэгжүүлэх төслийн саналаа тавьдаг. Тэр хүний хэлж ярьж байгааг хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг зөвхөн биднээс л шалтгаална. Энэ хүн ирээд бидний амьдралыг өөрчилж чадахгүй. Харин бидэнд өөрчилье гэсэн хүсэл зориг байгаад, улстөр эдийн засгийн талаас нь дэмжээд хэрэгжүүлбэл явж чадна. Аливаа эмчилгээ тэр эмчийн бичиж өгсөн жорын дагуу явж байж л зөв эмчилгээ болдог.
“Капиталын нууц” ном 2004 онд орчуулагдан гарснаас хойш манайд маш олон шүтэн бишрэгчид бий болжээ. Монголчууд түүнтэй уулзахыг олон жил хүлээсэн гэдэгт би итгэлтэй байна.
Би Эрнандо де Сотод хандаж нэг зүйл хэлмээр байна. “Зүгээр л сайн найзындаа ирсэн юм шиг бай. Том хурал дээр илтгэл тавихаар ирсэн гэж битгий бод. Зүгээр л сайн найздаа амьдралд нь туслах зөвлөгөөг өгөхөөр ирсэн юм, цаашаагаа олон жил хамтарч ажиллах сайн найзындаа ирсэн юм шиг бай”.
Би 9 жил энэ хүний хойноос хөөцөлдсөн. Би Ерөнхий сайд байхдаа биш, Ерөнхийлөгч байхдаа биш оюутан байхдаа түүнтэй уулзаж байлаа. Бид хоёр бол амьдрал дээр тохиолдож байгаа баяр жаргаалаа хуваалцдаг сайн найзууд. Олон жил хүлээсэн сайн найз минь энэ билэгт сайн өдөр энэ чухал үйл явдлын дундуур хүрч ирлээ. Ингээд удаан жил хүлээсэн зочноо энэ хүндтэй индэрт урьж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2020 он гэхэд нэг хүнд 12000$ хүргэх зорилт тавьсан Баяр Батболд Элбэгдорж нэг баг болж ажиллаж чадаж байгаа нь таалагдаж байа
[ Хариулах ]ene muruuduliin too shig sonsogdoj bn neg hund noogdoh DTNB
[ Хариулах ]eronhiilogchdoo bayarlallaa. uls torchid oorsdoo bish, meddeg huneer ingej yariulj hiilgeh gej baigaa ni saihan bna.
[ Хариулах ]Дээрх зочинд таалагдаж байна уу? Нэг тэрэгний дугуйнууд адилхан худлаа ярьж байгаа нь таалагдаж байна гэнэ дээ. Ха ха ха
[ Хариулах ]ahah ah songuuli bolohoor hereldene dee haha
[ Хариулах ]Далд эдийн засгийг үгүй болгохгүйгээр эдийн засгаа өөдөн татах тухай яриад ч хэрэггүй. Гэтэл ЗГ далд эдийн засагтай тэмцэх хүсэл сонирхолгүй байгааг нь юу ч гэж ойлгомоор юм бэ дээ.
[ Хариулах ]bitgii ta nar tenegteed bai! Say europe-iin holboonii uulzaltand ochood baahan hvmvvsiig hoorond ni holij hutgan boon ineedem bolson biz dee elbegee maani .ENE HVN CHADAHGVI EE ,HARJ L BAIGAARAI .ENE 76 ENE SAIDUUD ,ELBEGEE .BIDNII AMIDRAL ULAM DOOSHOO LBAIH BOLNO ED NARIIG BAISAN TSAGT!!!>??
[ Хариулах ]Сото-ын Капиталын Нууц ерөөсөө л далд эдийн засгийн тухай шүү дээ. Гэхдээ явцгшй гэдгийг нь мэдсэн Монголын зарим бизнесүүд бүртгэл, хувьцаа гэх мэт илүү эрүүл хэлбэрт шилжиж эхэлж байх шиг байна. Гэхдээ энэ нь цаг авах удаан процесс гэдэг нь тодорхой. Дээрээс нь манай ард иргэд энэ төрлийн мэдлэг боловрол сайн байх хэрэгтэй байна. АНУ-д захын дундаж амьдралтай гэр бүл хувьцаа эзэмшиж, бонд авч санхүүгийн идвэхитэй байдаг. Монгол маань удахгүй тийм болно гэдэгт итгэлтэй байна.
[ Хариулах ]Нийгэм санхүүгийн идэвхитэй болсноор хөгждөггүй юм. Эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл иргэн бүрт, эрх баригчдад бүр илүү төлөвшиж байж л хөгждөг юм.
[ Хариулах ]Сото аймаар аймаар, мундагийн хувьд мундаг шүү.....
[ Хариулах ]ХАРИЛЦАХ УТАС: 88551826 БАЙРЛАЛ ТӨМӨР ЗАМ ХАН БҮРГЭДЭЙ
[ Хариулах ]ЗОРИУЛАЛТЫН КАМЕРАН ЖИГНҮҮРТ УУЦ ЖИГНЭЖ ҮЙЛЧИЛНЭ. ҮНЭ 12000 ТӨГРӨГ ХАРИЛЦАХ УТАС 88551826 БАЙРЛАЛ ТӨМӨР ЗАМ ХАНБҮРГЭДЭЙ
[ Хариулах ]ZORIULALTIIN KAMERAN JIGNUURT UUTS JIGNEJ UILCHILNE. UNE 12000 TUGRUG, HARILTSAH UTAS 88551826, BAIRLAL: TUMUR ZAM HANBURGEDEI
[ Хариулах ]Ajilgyideliin zud yaduuraliin zud yrgeljilj baina.tyynees yaj garah argiig olson hyn bol Ernando de Soto gej heljee erunhiilugch maani.arga ni Soto baisan ch baigaagyi ch adilhan shyy dee ajiliin bairiig olnoor bii bolgo jijig busnessiig huhyyleed demjeed ug mongol hymyysiin setgehyid bi ajillaj baij saihan amidrah bolno gedgiig oilguulaad shingeegeed ug turiin byh shatnii ajiltan alban haagchidad bi ene ard tymnii tatvariin munguur tsalinjij amidral ahuigaa avch bi tednii umnu ynench shudragaar tednii tuluu ajillah yostoi hyn gedgiig ni oilguulaad ug tegeed barag boloodoo ter aimaar arga ni.gadnii tenemelyydiin yarisan byhend itgeed baih shaardlagagyi dee manaihan avahiig ni avaad hayahiig ni hayaad uuriinhii zyrh setgel tarhi tolgoigoor hiih yostoi baihgyi uy
[ Хариулах ]ОНОЛ ЯРИЦГААГААД Л,АРДЫН ХУВЬСГАЛ ЯЛСНЫ ДАРАА ЗҮҮНИЙ НЯЛХСЫН ӨВЧИН,БАРУУН ОППОРТУНИЗМ ГЭЖ АЙХТАР ТЭНЭГЛЭЛ БОЛЖ БАЙСАН НЬ ДАВТАГДААД БАЙНА.
[ Хариулах ]saixan tenegtex umaa. leninismee sotismeer solix bolj bna uu
[ Хариулах ]Uneheer goy ug heljee engiin hernee avuushtai. Haritsuulaad baritsuulaad helchheer hun oldohgui bna. saihan helsen. Iim ulsaa gesen sanaachlaga ni ih taalagddag shuu. Endees bid heregteigee olj harah heregtei. ternees odoo muulaad suuh tsag bish...oodloh tsag shuu mgl-chuudaa
[ Хариулах ]elbegee ooriinhoo orooson duguig haraad bayrlaj bgaa bh l daa . jaahan boditoi setgeed amidral hund ard tumendee uls orond heregtei jm hiigeech oyutan tsagiin naiz ch geh shig gants neg uulzaal biz .teneg hun teneg l bdag jm bna .chi sain hoshgirood deeshee garsan bolhoor sain hoshgirloo gej l bgaa bhdaa
[ Хариулах ]Yamar boginohon bodoltoigoo uuruu haruulaad bh shig bna(Deerhi hun). Soto-g mongold urisan ni Elbegeegiin huvid yu ch bish bolj bh shig bna, harin Mongolchuudiin huvid ene ni mash tom hurungu oruulalt gej bodoj baina. Buh mongolchuudiin huvid uzel sanaanii huvid negdej iimerhuu zuil deer negiigee dooshoo hiih geed yadchihsan iluu zangaa tatmaar sanagdaj baina. Ta buhen uursduu ehleed sons l doo. Daraa ni harin heleltsuulgee hiitsgeevel yasan yum?
[ Хариулах ]Yag iltgel helehdee zavaarsan urt sunjirsan hachin yum yarisan sh de, Elbegee. Bichlegiig n taviach ee.
[ Хариулах ]sotogiin huvisgal mongold ehellee. uzel sanaa bol alban tushaalaas huchtei. Sotogiin helj baigaag heregjuulie.
[ Хариулах ]MONGOL AHUIG OILGCOH UU? MANAI EDIIN ZACGIIN CICTEMIIG UYATAI BOTGO GEBEL ENE HUN ERGUULEGTEI UYAGAAR UYAULCAN NEG BOTGO L DOO.
[ Хариулах ]Ene gadniihniig shyten bishregchidee tednees manai mongol zaluus ali talaaraa ch dutuu bish shyy dee.tedend zuvhun uym hiih bolomj olgoldoo.neg tenemel tsigaan irsen ch barag ene delhiid nertei delhiid shildeg gej ireel yarih uymaa.MONGOL hynii yne tsen gej ene ulsad baina uu?odoo ene shil shilee darsan olon SHOWgaa boliod nydend haragdah gart barigdah uym hiih tsag ni bolson uym bishyy.medeej gadniihnaas avah uym biildee gehdee tedniig byy tahin shyt ted bidnees ilyy uym neg ih baihgyi shyy mongolchuudaa....
[ Хариулах ]Huue l dee. Zugeer l sons l doo. Yu yarihiig ni har l daa. Yu ch medehgui baijiij yundaa teneg yum yariad bgaa yum be? Hen mongol zaluusiig chadalgui geed bgaa yum? Harin ch ter chadaltai zaluusd ene huniig sonsoh bolomj garch bgaad ni bayarlaj baina.
[ Хариулах ]ХУД- Наадамчдын замд - Нэг тал нь - 60м2 / 2 талтай/ - Өндөр 5м - Урт 12м Зарын самбар удаан хугацаагаар яааралтай түрээслэнэ. Утас: 99236824
[ Хариулах ]BLACKBERRY BOLD 9700
[ Хариулах ]kkkk, saihan helsen baina, irgeni tuluulul oroltsson genu, bi eruusuu oilgoson ene huni helj baigaagaar irgeni tuluulul gj hen boloo? bi lav bish bololtoi yagad gevel ter chuluungand oroltsoh gesen irgeni tuluulul nadad 1,500,000 tugrug baisangui e, ene chin mini 3 sarin tsalin shuu dee,
[ Хариулах ]ЭНЭ НОВШ МОНГОЛЧУУДАА ХОШГИРУУЛЧААД ОДОО ГАДНЫХНЫГ ХОШГИРУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА. ТЭД БИДЭН ШИГ ТЭНЭГ БИШ БОЛХООР БАРЬЖ АВААД ХОРЬЖ ОНИГООНД ОРУУЛАХ БИЙ ДЭ. САНАА ЗОВООД БАЙХ ЮМ ӨМНӨӨС НЬ.
[ Хариулах ]мөрөөдөл зорилго 2 маш том байх тусам амжилт авчирдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх миний бодлоор миний монголын хөгжил дэвшилд хонгилын үзүүрт нарны гэрэл тусаж эхэлсэн гэж бодож байна төрийн 3 өндөрлөг маань эвтэй байж ард түмнээ уриалан амжилт гаргахын ерөөл өргөе , ерөнхийлөгч ерөнхий сайд монгол түмэндээ ирж буй уламжлалт цагаан сарын баярын мэнд хүргэе амжилт хүсье
[ Хариулах ]eronhiilogchdoo bayrlalaa. ard tumen mini toriin terguunee 1 udaa ch gesen saishaa l daa.er ni haraaj zuheed bhaar bidnii amidral yaj oodloh ym.omnoh eronhiilogchoos tes oor hun shuu dee.ter bidnii l toloo jijighen biedee baimgui hund achaag uurch ydaj yvna shuu dee
[ Хариулах ]шаажаагаан эд нар
[ Хариулах ]