GoGo
Мэдээ
Үндсэн цэс
▪ Мэдээ мэдээлэл
▪ Валютын ханш
▪ Шинжээчид
▪ Ярилцлага
Хөрвүүлэгч
Валютын хэмжээ:
Валютын нэгжээс:
Валютын нэгж рүү:

Мэргэшсэн хяналтыг олон Улсын стандартын жишигт хүргэнэ


2010 оны 3-р сарын 10
Мэргэшсэн хяналтыг олон Улсын стандартын жишигт хүргэнэ
Стандартчилал, хэмжил зүйн газраас техникийн /мэргэшсэн/ хяналтын байгууллагын итгэмжлэлд баримтлах холбогдох стандартуудыг танилцуулах, зохицуулах байгууллагуудын зүгээс баримтлах бодлого, шалгуур үзүүлэлтийн нэгдмэл, нийцтэй байдлыг хангах, техникийн шинжээчдийг бүрдүүлэх зорилгоор Зам тээвэр, барилга, хот байгуулалтын болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамдтай хамтран "Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэл ба олон улсын чиг хандлага" сэдэвт нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Уулзалт хэлэлцүүлэгт төрийн ба төрийн бус байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо. Оролцогчид Монгол улсын Засгийн газраас 2010 оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарласантай холбогдуулан олон улсын стандартын дагуу зарим хяналтыг мэргэшон байгууллагуудаар гүйцэтгүүлэх, олон улсын туршлагыг хэрэгжүүлэх улмаар хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, итгэмжлэх үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Манай оронд барилга, авто зам, гүүрийн хийц, бүтэц, хөдөлмөрийн нөхцөлийн аюулгүй байдал, өргөх төхөөрөмж, даралтат сав шугам хоолой, галын дохиоллын систем, авто тээврийн хэрэгсэлд, ашигт малтмалын ачилтын өмнөх хяналт гүйцэтгэдэг мэргэшсэн олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.Тэдгээрийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, үр дүнг ашиглахад анхаарах болсныг оролцогсод уриалж байна.

Хэмжилзүйн хяналтыг Стандартчилал, хэмжилзүйн газар хэрэгжүүлнэ
Стандартчилал, хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэмжилзүйн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний дагуу хэмжилзүйн хяналтыг стандартчилал, хэмжилзүйн газрын хүний болон техникийн нөөцөд тулгуурлан хэрэгжүүлэхээр болжээ. Стандартчилал, хэмжилзүйн газарт орон тооны бус хэмжилзүйн хяналтын таван улсын байцаагч ажиллах ба тэдгээр нь тус газрын нэртэй улсын байцаагчийн акт, албан шаардлага, дүгнэлтийн хэвлэмэл хуудсыг үйл ажиллагаандаа хэрэглэх юм байна.

Есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад ирэх дөрвөн сарын туршид шалгалт явуулна
Монгол Улсад мөрдөгдөж буй "Хүнсний тухай", "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай", "Ариун цэврийн тухай", "Төрийн хяналт шалгалтын тухай", "Архидан согтуурахтай тэмцэх тухай", "Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулиудын холбогдох заалтууд, "Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага" MNS4946:2005 стандартын хэрэгжилт бусад холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад шалгалтын зорилго оршиж буй юм байна.

Шалгалтад есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд /ресторан, баар, кафе, гуанз, цайны газар, хүүхдийн хоолны газрууд/ хамрагдана юм байна. Шалгалтыг дүүргүүд дэх МХХ-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, стандартын хяналтын улсын байцаагч нар ахлан хүнсний эрүүл ахуй, мал эмнэлгийн хяналтын, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, шаардлагатай тохиолдолд дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулагч болон Цагдаагийн хэлтсийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран зохион байгуулах аж.

Хяналт шалгалтыг "Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага" MNS4946:2005 стандартад заасан хоолны газрын ангиллын дагуу бүх шатны сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын дэргэдэх хоолны газруудад 2010 оны 02 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний хооронд, нийтийн үйлчилгээний /ресторан, кафе, баар, гуанз, цайны газар, амралт сувилал, жуулчны баазын дэргэдэх гэх мэт/ газруудад 2010 оны 04 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 1 -ний хооронд явуулж дүнг НМХГ-т ирүүлэх юм байна.

Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад дараах чиглэлээр хяналт шалгалт хийх гэнэ.
"Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага" MNS4946:2005 стандартын хэрэгжилтийг хоолны газар бүрт стандартын шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ.

Хоол үйлдвэрлэлийг батлагдсан жор, технологийн дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэх, хоолны газруудад дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байдал, энэ чиглэлээр хийж байгаа ажил;

Хоол үйлдвэрлэлийн технологийн карттай эсэх, түүний мөрдөлт, хоолны амт чанарын талаар иргэдээс ирсэн санал, гомдол, тэдгээрийн дагуу авсан арга хэмжээ, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байдал;

Ажилтнуудын ажил үүргийн хуваарь, мэргэжилтэй ажиллагсдын хангалт хүрэлцээ, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт;

Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтын багаж хэрэгслийн хангамж, хүрэлцээ, зориулалт;

Ажиллагсадын мэргэшсэн байдал /үнэмлэх, гэрчилгээ г.м/, ажлын хувцаслалт, дотоодын дэг журмын хэрэгжилт;

"Хоол үйлдвэрлэлд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS САС RCP39:2009" стандартыг сурталчлан хэрэгжүүлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж байгаа байдал;

Ажлын байрны талбайн хэмжээ, бүтэц, зохион байгуулалт, технологийн урсгал зөв зохион байгуулагдсан эсэх /эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан эсэх/, эрүүл ахуйн нөхцөл, усан хангамжийн байдал, бохир ус зайлуулалтын системийн шийдэл, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны байдал;

Хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний түүхий эд, материалын гарал үүсэл, чанарын баталгаажилт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, чанар аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, сав суулга, хоолны багаж хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлтийн байдал;

Хоолны газарт мөрдөх дотоодын ариун цэврийн дүрэм, түүний мөрдөлт, хоолны дээж авч хэвшсэн байдал, түүний тэмдэглэл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдал;

Шалгалтын явцад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлүүдэд эрсдэлийн үнэлгээ өгөх, түүвэрчилсэн байдлаар арчдас, дээж авч шинжилгээнд хамруулах;

Шалгалтын явцад дараах арга хэмжээ авч ажиллана.
1. Дээрх чиглэлийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадлыг эзэмшүүлэх, улсын стандартын үзлэгт бэлтгэх талаар сургалтыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч зохион байгуулах, гарын авлага материал тараана;

2. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

3. Хяналт шалгалтын дүнг шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулж, шалгалт явуулсан тухай дүнг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулна;
Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(1)
  • EKO aimshig      202.126.90.XXX
    2010 оны 3-р сарын 11

    Bayangol duuregt baigaa EKO konstrakshnii Temuulel hothon huleelgej uguugui baahan hun amidarch baigaa shuu dee. Orderiin uguugui. Ene bair uuruu banknii zeelend baigaa gesen. EKO yu hiigeed bainaa. Ih l tom dargiin kompany geed baisan. Unen uu? Heleed uguuch.. EKO aimshig...

    [ Хариулах ]
    Сүүлд нэмэгдсэн мэдээ
    Төгрөг валютын харьцах харьцаа
    Валют Төгрөг
    валюттай
    Валют
    төгрөгтэй
    Өөрч-
    лөлт
        USD 1327.58 0.0008   -
        EUR 1703.42 0.0006   -
        JPY 15.75 0.0635   -
        CNY 195.17 0.0051   -
        RUB 43.26 0.0231   -