|
Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар боллоо
ярьсан билээ. Олон жил ярьсан зүйл биелэлээ олох боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах талаар Монголын хөрөнгийн бирж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран ажиллахаар боллоо. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бирж байгуулах талаар хамтран ажиллах санамж бичигт Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар өчигдөр гарын үсэг зурав. Ингэснээр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг олон улсын зах зээл дээр шууд арилжих боломж бүрдлээ. Хамтын ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, тодорхой стандартыг тогтоох юм байна. Энэ ажилд Стандартчилал хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтрах аж. Харин нөгөө талаас Монголын хөрөнгийн бирж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн арилжааг хийж, арилжааны цахим системийг ашиглалтад оруулах юм. Түүнчлэн энэ чиглэлээр ажиллах биржийн боловсон хүчинг бэлтгэхэд анхаарал хандуулан ажиллах аж. Талууд энэхүү гэрээг байгуулснаар Монголын хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд арилжаалахад бодит хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний бирж байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Хэрэв бүх ажил төлөвлөснийхөө дагуу саад бэрхшээлгүй хийвэл ирэх зурга-дугаар сард хөдөө аж ахуйн бирж ашиглалтад орох юм байна. Гэхдээ, туршилтын журмаар ажиллах аж. Цаашид 2-3 жилийн дотор жигдрэн ажиллах гэнэ. Хөдөө аж ахуйн биржийг байгуулснаар ноос ноолуур зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл тогтворжиж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд бага зардлаар сайн чанарын түүхий эд бүтээгдэхүүн авах боломж бүрдэх юм байна. Л.Дэлгэр |
||||||||||||||
|
|||||||||||||||
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.