Тавантолгой ба тэнгэрийн тамгатнуудын тавьсан андгай

Улс төрийн тойм

2012-03-15 09:19 GMT+8

Мооко хан буюу Монгол тамга. Энэ бол Монгол, Япон хүмүүст бурхны тавьсан тэмдэг. Тиймээс эзэн Чингисийн удам, эрэлхэг самурайн үр хойчис эхээс тэнгэрийн тамгатай төрцгөөдөг юм.

Харин одоо тэнгэрийн тамгатнууд маань геополитикийн тавцнаа гар, гараасаа барилцан гарч ирлээ. Монгол, Япон улс дэлхийн улс төр, эдийн засгийн ертөнцөд холбон тоглогч байх андгай өргөв. Тэнгэрийн тамгат Монгол, Японы ард түмэн төрт ёсны харилцааны түүхэндээ нэн шинэ "тамга" тавилаа.

Энэ бол стратегийн түншлэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Наран улсад 2010 онд айлчлахдаа эхлүүлсэн, Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 11-15-нд тус улсад айлчлахдаа яриа хэлэлцээг нь улам эрчимжүүлсэн зүйл бол стратегийн түншлэл юм.

Их Наран улс манай орны гуравдагч хөршүүдээс анх удаа стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж буй орноор ийнхүү тодорлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын ард түмэн, парламентын гишүүдэд хандаж үг хэлж байсан. Тэрбээр "Япончууд манай улстай найрамдалт харилцаа тогтоох хөдөлгөөнийг 1960-аад оны дундуур өрнүүлж эхэлсэн түүхтэй. Тэрхүү хөдөлгөөнийг Монголд олзлогдож байсан Япон иргэд санаачлан оролцсон байдаг. Хоёр орны харилцаанд хүнд хэцүү зурвас үе байсан. Гэвч ороо бусгаа цагийн шуурга Монгол, Японы ард түмний бие биентэйгээ ойр дотно харилцах, нөхөрлөх гэсэн сэтгэлийн гүн дэх галыг бөхөөж чадаагүй" хэмээн онцолсон билээ.

Үнэхээр ч тэнгис далайтай тэрсэлдэн оршдог Япон талын Монголын харилцаа өнө эртнээс эхлэлтэй. Хубилай хаан Юань гүрнийг байгуулмагцаа Японы эзэн хаан Камэяамад илгээлт явуулж байсан бол Богд хаан 1912 онд улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Наран улсын эзэн хаанд албан бичиг илгээсэн нь замдаа саатсан гэдэг. Тэр цагаас хойш 98 жилийн дараа буюу 2010 онд Төрийн тэргүүн Японы парламентын даргад тэрхүү албан бичгийн хуулбарыг гардуулсан билээ. Харин одоо 2012 он.

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тэнгэрийн тамгатнууд улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэсэн нь Тавантолгойн орд. Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг өрнө, дорнын хөрөнгө оруулагчидтай 18 удаа хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст Америк, Хятад, Оросын консорциумуудад өнгөрсөн оны зун Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгг хөрөнгө оруулалт хийх "виз" олгосон нь Монгол, Японы талд үл ойлголцлыг бий болгосон юм.

Өөрөөр хэлбэл, Тэргүүн шадар сайд асан, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй ажлын хэсгийнхэн АНУ-ын "Пибоди энержи"-д 24 хувь, Хятадын "Шинхуа"-д 40 хувь, үлдсэн хувийг Орос, Монголын хамтарсан консорциумд эзэмшүүлэх тохиролцоо хийсэн нь Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн билээ. Тэр ч атугай Японы Ерөнхий сайд асан Наото Кан шийдвэрээ эргэн харахыг хүссэн захидлаа Монголын талд ирүүлж байв.

Харин Ерөнхий сайд С.Батболд тус улсад айлчилсан нь Тавантолгойн ордтой холбоотой үл ойлголцлыг эцэс болгосон алхам боллоо. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргаж "Тавантолгой төсөлд Японы оролцоог хангах бодлогыг баримталж ажиллана" хэмээн онцлов. Ийнхүү өмнийн говийн орд газарт хөрөнгө оруулах хүсэлтэй Японы хөрөнгө оруулагчдад шинэ гарц нээж өглөө.

Монголчууд "Чингис" архи үйлдвэрлэдэг ч "Чингис" бонд гаргасан нь үгүй. Харин япончууд монголчуудаас түрүүлээд сэтгэчихэж шүү. Тэд "Самурай" бонд гаргажээ. Тиймээс Монголын Засгийн газраас "Шинэ төмөр зам", "100 мянган айлын орон сууц", Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд "Самурай" бондыг ашиглах хүсэлтээ илэрхийлэв.

Товчхондоо, Ерөнхий сайд С.Батболд "Хөгжлийн мод"-ыг япончуудтай хамтран "тарих" нь тодорхой боллоо. Хоёр жилийн өмнөхөн санагдана. Японы парламентын доод танхимын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Сузуки Мунэо Улаанбаатарт түр саатаж, Монголын улстөрчидтэй нууцхан яриа өрнүүлээд буцсан. Тэрбээр Ардчилсан намын зарим лидертэй уулзаж, Хөшигтийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудал, тавдугаар цахилгаан станц барихад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг Японы талаас гаргуулах тухай ярилцсан удаатай.

Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр Тавантолгой ба олон улсын шинэ нисэх буудал барих төсөл нь Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдгээр тодорлоо. Хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ ч энэ тухай дурьдав.

Их Наран улс Солонгосын хойг, Алс дорнод дахь бүс нутгийг хяналтдаа байлгах гэсэн бодлогоо өнгөрсөн зууны эхээр улам эрчимжүүлсэн. Энэ бүхний үр дүнд ОХУ, Японы харилцааны хамгийн эмзэг сэдэв нь Курилын арлууд. Эдгээр аралтай холбоотой маргаан хоёр орны эрх баригчдын дунд өдгөө ч үе, үе үүсдэг. Харин Япон, Солонгосын хойг дахь орнуудын хувьд дайн самуун, эзлэн түрэмгийлэл тун гашуун сургамж үлдээсэн. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч Өмнөд болон Хойд Солонгос арлын Япон тийш нэхэл хатуутай харцаар ширтсэн хэвээр.

Эгэл жирийн япон аав, ээжүүд ч Хойд Солонгосын эрх баригчдаас хүүхдүүдээ нэхэж, амьдын хагацалд шаналсан сэтгэлээ аргадаж ядан байна. Эрхэлж тоглох насандаа Хойд Солонгосын туршуулуудад хулгайлагдсан бяцхан хүүхдүүд өдгөө хижээл насны эмэгтэйчүүд, бас эрчүүд болцгоосон. Тэдний зарим нь солонгосчуудтай гэрлэсэн гэх сураг дуулснаа зарим эх нулимс унаган ярьдаг юм билээ.

Тиймээс Ерөнхий сайд С.Батболдыг Японд айлчлах үеэр япончууд энэ асуудлыг хөндөв. Хулгайлагдсан иргэдийг эх оронд нь авчрахад монголчууд тусална гэдэгт тэд итгэж байна. Учир нь Монгол Улс Хойд Солонгостой Найрсаг харилцаатай. Харин хоёр улсын Төрийн далбааны өмнө андгай тавилцсан тэнгэрийн тамгатнуудын шинэ имиж нь геополитикийн тавцнаа хамтрах явдал билээ.

С.Баттулга

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 26 Их хариулттай Их таалсан
  • bilguun     202.170.85.9
    bid bugd chin adam eva 2 iin udam ugsaa ur saduud:)
    2012-03-23 1 0 Хариулах
  • mongol     182.160.11.40
    hoh tolbo l gehiiin. Ene tolbo delhiin haa saigui baih n argagui shuudee. Bidnii owog deedes chin delhiig taliig daidaj yawsan humuus yum chin ene tolbo tarhahaas yahaw Gehdee yagaad hoh tolbotoi baidag yum bee Ene bol tsewer bidnii orshin bui gazar nutagtai holbootoi..Bidnii owog deedes delhiin taliig ezelsen baij yagaad zaawal ene l gazar orshin togtnow !! bodoh l asuudal
    2012-03-15 0 0 Хариулах
  • mongol     182.160.11.40
    chingisiin mongol l gehiiin ter uyiiig odoo duursah etr uyeer ongiroh shaardlaga baihgui. Uchir n bid odoo ene 21r zuuniig ezegnesen 21r zuun mongoliin zuun gej heltel n edeeree bish yum gehed oyunaaraa hogjih heregtei. Ali heden zuun jiliin omnoh zuileer odoo baharhaj yawah n zui yosnii hereg bish bolwuu, Hunii hiisen zuileer doroolj l bna gesen ug gehdee doroolood doroolood yum olj doloodog bol hamaa alga yuugaa ch olj doloohgui baigaa bizdee
    2012-03-15 0 0 Хариулах
  • Боль     202.179.27.74
    эзэн Чингисийн удам гэхээ одоо боль. Монголчууд бүгд Чингисийн удам юм бол бүгд цус ойртсон гэсэн үг.
    2012-03-15 1 1 Хариулах
  • Зочин     124.158.92.16
    latin amerikuud bugd hoh tolbotoi tordog
    2012-03-15 0 1 Хариулах
  • Монгол     202.131.247.130
    Таван Толгойд япончуудын оролцоо хэрэгтэй. Монголчууд Японтой хамтрахыг дэмжиж байгаа. Харин ямар нэг улсад ялангуяа өмнөд хойд хоёр хөршид давуу эрх өгч болохгүй шүү
    2012-03-15 1 1 Хариулах
  • Зочин     182.160.37.40
    Teneg ivany derged yaponchuud 1000 dahin iluu. Buh talaaraa....
    2012-03-15 0 1 Хариулах
  • Зочин     202.70.40.34
    МОНГОЛЧУУД КОММЕНТ ИХЭЭР БИЧИЖ ЧАДДАГ.ЮМ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ. ҮНЭН ҮҮ
    2012-03-15 1 0 Хариулах
  • Зочин     27.123.214.2
    Unenshuu
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     202.131.227.133
    Putin songuulid yalsan bolohoor udahgui Japan mongold heregtei heregguig daramtaar shiideed ogoh blgui dee. Batbold guai yugaa ch medej tomroh yum bilee. Buh zuil Russia
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     141.30.229.247
    orsuud yaponchuudaas eor ni ih bolgoomjildog , 2 uls hoorondoo gazar nutagiin tomoohon margaantai, enhiin geree edgeer ulsiin hoorond baihgui. orsuud bidniig nefteer daramtlahas uur huzurgui uldsen shude. bid yapon , germanchuudtai saihan harilrsaatai baisan tsagt hyatad oros 2 iin uuduus salaavch gargaad baij bolno gej oilgoh yum.
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     202.70.39.253
    5 - толгой д япончууд онгоцны буудал барихаас өөрөөр яг юу юунд нь яаж оролцох юм Тодорхой бичээч ээ-----
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     122.201.17.50
    ӨӨДРӨГ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУД АА!!!
    2012-03-15 0 0 Хариулах
  • bla     27.123.214.2
    Япончууд бол ажилсаг, ажил хийвэл чанартай хийдэг, бизнесийн тал дээр орос, америкийг дагуулахааргүй шударга, зарчимч. Тавантолгойгоо хятад руу ачуулж байснаас Японтой хамтраад эзэмшвэл бидэнд хамаагүй илүү үр өгөөжтэй байх. Харин тэр андгай тангараг өргөлцөөд, хөтлөлцөөд гүйгээд байх нь ч хаашаа юм. Амьдрах газаргүй болж байгаа амьтдыг бөөрөндөө наагаад байх хэрэг байгаа ч юм уу. 1 япон = 10 хужаа. Хужаа гэснээс Монгол дахь хужааг цөөлмөөр байна аа.
    2012-03-15 1 1 Хариулах
  • Зочин     141.30.229.247
    shinjleh uhaanii salbart, ter dundaa high tech iin chigleld mongolchuudiig japand olnoor ni surgah heregtei bnda
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     124.158.109.206
    Тэнгэрийн тамга, толбо энэ тэрийг иймэрхүү зүйлд оруулж бичээд хэрэггүй байх. Африкт зарим хүн хөх толботой төрдөг, түүгээр ч барахгүй ийм толботой төрдөг Хятадууд ч их байдаг гэсэн. Америкийн Хятадууд хүүхэд нь хөх толботой төрөхөөр их дургүй байдаг гэж би сонссон. Иймэрхүү уянгын халилгүй зүгээр л баримтаа баяжуулаад бичсэн бол дээр байсан болов уу.
    2012-03-15 1 1 Хариулах
  • Яг нэн     203.91.117.4
    Наад асуудалд Япончууд бол цэвэр обьектив талаас нь буюу энэ төслүүдэд оролцсоноор тэдэнд ямар ашигтай гэдэг талаас нь хандаж байгаа болохоос мань сэтгүүлч шиг "бөгсний хир"-ний тухай субьектив сэтгэлгээ тэдэнд огт байхгүй гэдэг нь тодорхой. Зүгээр л бичих юм аа биччихгүй ингэж бүдүүлэг мангараа гайхуулж байдгаа болимоор юм.
    2012-03-15 0 1 Хариулах
  • Яг нэн     203.91.117.4
    Би бас нэг иймэрхүү юм хэлэх гэсэн чинь ашгүй энд аль хэдийн урьтчихсан байна. Хөх тамга, дээд тэнгэр гээд л балайраад уянгын халил юм болгонд хийхээ болимоор юм, манайхан. Тэр бөгсний "хир" чинь дэлхийд хаа сайгүй байдаг, бүр тэр байтугай Африк, Латин Америк, Полинез, Микронезийн арлуудын үндэстнүүдэд маш их түгээмэл байдаг эд. Худлаа гэвэл Гүүгл-дээд үзэх хэрэгтэй, яаж олохоо мэдэхгүй http://en.wikipedia.org/wiki/B lue_spot_(birthmark) энэ рүү ороод үз. Наад асуудалд Япончууд бол цэвэр
    2012-03-15 0 1 Хариулах
  • Зочин     182.160.19.37
    Энэ зөв алхам байнаа
    2012-03-15 5 0 Хариулах
  • zochin     202.179.20.227
    самуурайг ЧИНГЭС хаантай адитгаж болохгүй за
    2012-03-15 3 0 Хариулах
  • Зочин     182.160.37.40
    Japantai bol hamtarch ajillaj bno. Tulhuu hariltsah heregtei.
    2012-03-15 5 0 Хариулах
  • zochin     182.160.24.235
    Ineed hyreed baih yumaa songuulid yalsan nohdyyd ongorson 4 jil yag ingej uls orniihoo toloo gej ajilsan bol Mongol nileed hol gyichihsen baigaa shyy eedee ene uls toryy gehdee setgel l dutaad baina daa gedeg shig
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     202.72.243.229
    япончууд найдвартай. нарны зам бол наад захын жишээ
    2012-03-15 10 0 Хариулах
  • warwar     202.126.92.6
    ene jhn setgel orgoh gsn bichleg bn u da??
    2012-03-15 0 0 Хариулах
  • Зочин     202.131.227.120
    Хамтарсан ажилд нь амжилт хүсье! Харин тэр хөх толбо бол Зөвхөн Монголчуудад хамаатай.
    2012-03-15 6 1 Хариулах
  • kkk     202.126.91.165
    Japanuud bas hoh tamgatai tordiimaa yum unsh t1ee
    2012-03-15 1 1 Хариулах
 
 

Баг ТО ГЗ О
1 Камерун - - -
2 Бразил - - -
3 Мексик - - -
4 Хорват - - -

САНАЛ АСУУЛГА

Монгол улсад авто ослын улмаас жилд дунджаар 500 хүн амиа алдаж байна. Үүнд нөлөөлж буй асуудлын нэг нь явган зорчигч болоон жолооч хэн хэн нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүйгээс болдог. Таны бодлоор замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг яаж олгох нь зүйтэй вэ?
Нийт 2631 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •