Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хүрэх ёстой эзэддээ хүрч байна уу

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2013-04-15 14:44 GMT+8

Иргэдээ ажлын байраар хангаж, өрхийн бизнес, үйлдвэрлэл эрхлэхэд нь Засгийн газраас үзүүлдэг томоохон дэмжлэг бол жижиг, дунд үйлдвэрийн зээл. Харин энэ зээл чухам жинхэнэ хүртэх ёстой эзэддээ хүрдэг эсэх нь тун эргэлзээтэй.

Танил тал, найз нөхдийнхөө хүрээнд л зээлийн мөнгийг хүртчихдэг гэх явган яриа энэ хүрээнийхний дунд ам дамждаг. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Хөдөлмөрийн сайд сэтгүүлчидтэй хийсэн ярилцлага, уулзалтынхаа үеэр жижиг дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сангийн зээл зэрэг иргэдээ бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлдэг зээлийн мөнгийг хуучин Засгийн газрын үед танил талаараа авчихдаг талаар ч чимээгүй өнгөрсөнгүй, дурдаж орхисон.

Харин одоо энэ байдал арилсан гэх сайхан зүйл ярьсан. Харамсалтай нь бас л үгүй бололтой. Учир нь хөдөө орон нутгийнхан хэчнээн сайхан төсөл бичээд энэ зээлийг хүртэж чадахгүй байна гэх гомдол манай сонины редакцид тасрахгүй ирж байна.

Тодруулбал, “Түүний хамаатан, найз нөхөд, эхнэр, хүүхэд энэ төрлийн зээлд хамрагдаж байна” гээд бага хүүтэй зээлд хамрагдахын тулд зайлшгүй танил тал хэрэгтэй юм аа гэж байна. Тэд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг өөрийн эрх мэдлийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлээс эхнэр О.Байгалдаа нэг тэрбум төгрөгийн зээл авч өгсөн. Үүгээр нь эхнэр нь өөрийн эрхэлдэг бизнесээ урагшлуулан өргөжүүлж Баянзүрх их дэлгүүрийн барилгыг босгож байна гэлгийг захидалдаа онцолжээ.

Хэдийгээр түүний эхнэр иргэн хүнийхээ хувьд зээл авч бизнесээ өргөжүүлж болох хэдий ч бага дунд орлоготой иргэдэд хүртээлгүй дээдсийнхний амин хувийн бизнесийг өргөтгөх нь хэр үнэнд нийцэж байгааг бодууштай. Иргэдэд 5-10 сая төгрөг олддоггүй мөртлөө гишүүний гэр бүлд тэрбумаараа олдсон нь бас л гайхшрал төрүүлэх нь мэдээж.Гэхдээ хэвлэлээр шуугисан энэ мэдээллийг Хөдөлмөрийн сайд эрс үгүйсгэсэн.

Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн яаманд нийт 100 гаруй аж ахуйн нэгж 73 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлснийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Ер нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг гэнэ. Гэтэл тэдгээрийн олонхид зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байх асуудал тулгардаг гэж байна. Энэ талаар нэлээд удаан ярьсний эцэст төрөөс батлан даалтын сангийн үйл ажиллагааг явуулахаар дэмжжээ. Гэхдээ 100 хувь биш.

Хуульд зааснаар зээлийн 60 хүртэлх хувьд тус сангаас батлан даалт гаргах юм байна. Харин зээл хүсч байгаа иргэн үлдсэн 40 хувийг өөрийн хөрөнгөөр барьцаалах аж. Нэг зээлдэгчийн батлан даалт гаргуулах дээд хэмжээ нь 250 сая төгрөг. Эхний ээлжинд Засгийн Газраас гаргасан таван тэрбум төгрөгөөр сангийн үйл ажиллагаа эхэлнэ аж. Батлан даалт авч байгаа иргэн зээлийн хүү төлөхгүй. Харин шимтгэл, хураамж төлнө.

Жишээлбэл, нэг жил батлан даалт гаргуулбал түүнийхээ нэг хувийг шимтгэл болгож төлнө гэсэн үг. Батлан даалтыг 1-3 жилийн хугацаанд олгох юм байна. Хэдийгээр энэ батлан даалтын сан нь сайн талтай ч хамгийн гол нь хүрэх ёстой эзэддээ хүрч, нэг ч гэсэн бага орлоготой өрхийн үйлдвэрлэлд дэмжлэг болох эсэх нь эргэлзээтэй байгаад хяналт зайлшгүй хэрэгтэйг гэрчилнэ.

Иргэдийнхээ амьдралыг дэмжих зорилготой жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл буруу гараар ороод байгаа нь жил бүрийн шалгалтаар харагддаг. Тухайлбал, хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй том компаниудыг жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн төрийн зээлд хамруулчихдаг, мөн тэрбумаар нь зээл олгочихдог тухай уг зээлийг дээлээ гандтал хөөцөлдөөд олж чадаагүй нэлээд олон иргэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханддаг. Мөн МХЕГ-аас хийсэн шалгалтаар арилжааны банкууд зээлийн барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд хүссэн зээлийг олгоогүйгээс болж техник тоног төхөөрөмжийн шинэчлэлээ бүрэн хийж чаддаггүй.

Ажлын байраа өргөжүүлж, засвар үйлчилгээ хийхээр төлөвлөсөн ажлуудаа зогсооход хүрдэг бэрхшээл ч тулгардаг байна. Нөгөө талаар аж ахуйн нэгж байгууллага авсан зээлээ гэрээнд заасны дагуу зарцуулдаггүй,эргэлтийн хөрөнгийн дутагдсан эх үүсвэрээ нөхөх байдлаар түр зуур ашиглаад буцааж төлдөг, сангийн хөрөнгийг төсвийн байгууллагын хөрөнгө оруулалт болгон ашигласан асуудал гардаг аж.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим компани болон иргэд зээлийг бичсэн төслийнхөө зориулалтаар ашигладаггүй зөрчил их гардаг байна. Тэгэхээр төслийнхөө зориулалтаар ашиглахгүй байна гэдэг нь тухайн үйлдвэрлэлийг явуулахыг хүсээгүй, “арын хаалга”-ны гэх танил талд очсон байна гэсэн үг.

Хэрвээ тухайн үйлдвэрлэлийг явуулахгүй л байсан бол яах гэж зээлд хамрагдаж мөнгийг хүртдэг байна. Цаана нь хийе, бүтээе гэсэн нэг нь зээлд хамрагдаж чадаагүйгээс болж сайхан мөрөөдөлтэйгээ үлдэж байна. Зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийн зээл ч гэлтгүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан зэрэг нэлээд хэдэн сангийн зээл байдаг ч эргэлтийн хөрөнгөөр зээл авъя гэхээр олдохгүй юм гэсэн гомдол иргэдээс тасардаггүй. Харин Хөдөлмөрийн яамнаас хувь хүн төсөл бичээд ирвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас таван сая хүртэл төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ. Хоршоо, нөхөрлөл болоод ирвэл нэг хүнийг нэг сая төгрөгөөр бодож дэмжлэг үзүүлнэ.

Энэ дэмжлэгийг авахын тулд аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэсд өргөдлөө өгөх хэрэгтэйг хэллээ. Гэтэл энэ ажил шат шатандаа л цалгарддаг байна. Дээрээсээ шийдэгдсэн мөнгө нь дунд шатандаа буюу аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтэс дээр очоод уначихдаг бол “Энэ төсөл чинь ямар ч ашиггүй юм, эсвэл энэ чиглэлээр өөр хүн төсөл авчихсан” гээд буцаачихдаг гэнэ. Тэгэхээр шат шатанд нь л танил тал, арын хаалга хэрэгтэй байх нь. Зээлийн сан дээр байгаа албан тушаалтанг таньдаг байхад төсөл гээчийг ганц хоёрхон үгэнд багтаагаад бичээд авчихаж болно хэмээн ярих нь ч бий.

Гэхдээ бас өнөө албан тушаалтандаа жаахан “юм” атгуулчихвал ч асуудалгүй шийдэгдчихдэг гэх бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэгэхээр үнэхээр хийе, бүтээе гэсэн хүмүүст жижиг, дунд үйлдвэрлэлийн, сум хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн гээд л өнөөх олон хөнгөлөлттэй зээлүүд олдож чадаж байгаа болов уу. Албан тушаал, ар, өврийн хаалгатайд нь төвөггүй олддог энэ зээлээс түмэн олон нь ялгаваргүй хүртэх боломжийг хянадаг байя.

Г.Хишигсүрэн

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 12 Их хариулттай Их таалсан
  • Helj ogooch     180.149.98.42
    Yor ni tegeed tosoloo bicheed hamgiin turuund haana handdag yumbe.Nadad helj ogj tus bolooch taminee.
    2013-04-20 1 0 Хариулах
  • зочин     27.123.213.131
    энэ зээл танил талгүй бол энэ зуунд эзндээ хүрэхгүй. эрдэнээ сайдын худал мэдээлэл дамжуулсан хэвлэл тэдээллийн хэрэгсэлийг зогсоох хэрэгтэй.жижиг дундын зээл сумын багийн даргаас доошхи хүмүүст хүрвэл монгол улс хэдхэн сарын дотор маш хурдацтай хөгжинө. жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгч нар энгийн ардууд.захирал дарга. гэдэг нь монголоор луйварчид дээрэмчид
    2013-04-15 4 1 Хариулах
  • МОНГОЛ     202.179.27.86
    САЙН ХҮРЭХГҮЙ БАЙНА. ХҮМҮҮС БОЛОВСРОЛ МУУ ХИЙХ АЖЛАА МЭДЭХГҮЙ БАЙНА
    2013-04-15 0 1 Хариулах
  • Zochin     202.70.46.199
    ene bol buteshgui zuil bna lee.jijig dund uildwerlegchded terbum tugrugiin baritsaa bhgui l bol tusliin zeeliig awna gej sanasnii garz.todorhoi hemjeegeer todorhoi hugatsaand uildwerlel yawuulchihsan uildwerlelee urgujuuleheer zeeliin tusul bicheed oruulahad zeeliin baritsaandaa l unah yum bna lee.ingeheer ene tusuliin zeeliig todorhoi hureenii hedhen humuust l zoriulj olgogdohoor juramiig ni bolowsruulsan yum bna gej oilgood bgaa sh de
    2013-04-15 4 1 Хариулах
  • Зочин     202.131.242.162
    tanil talaaraa l ugdiin bnlee
    2013-04-15 4 0 Хариулах
  • MGL     180.149.78.26
    ymar hurdiin baychuudad ogj ulam bayjuulj baishte hutsuul baychuud zasgiin gazaraas baga huutei zeel awaad hadgalamjind hiigeed huugiin zoroonoos l 50 100sayaar ni olj bn
    2013-04-15 2 0 Хариулах
  • Зочин     202.55.191.35
    нэг жижиг бизнес эрхлэгч 3 сая төгрөгийн зээл авах гэж 3н жил хөөцөлдөөд чадаагүй гээд ярьсан чинь МХАҮТ-ийн дарга дэмбэрэл харин тиймээ би ч бас наад зээлийг чинь олгуулах гэж хөөцөлдөөд чадаагүй гэж ш а а даг байгаадаа. би бүүр энэ м у у 2 навчаараа сонсож билээ. бас нэг бизнес эрхлэгч ах СХДүүрэгт ЖДҮ-ийг дэмжих павилон гаргаж өгсөн сургаар тэр павилонд нь бараагаа тавьж зарья гээд хөөцөлдөөд очтол тэнд нь ТАлх чихэр компани манай павилон гээд сууж байсан гэдэг
    2013-04-15 6 0 Хариулах
  • zochin     203.194.116.78
    uneheer halamjaas bolon hudulmur erhleltiig demjih zeel bol tend ajillaj bgaa heseg buleg humuusiin huviin biznesiig demjih zeel boldog yum bilee. yag iim zuil hiij bayajsan nuhriin yariag sonsoj bhad.
    2013-04-15 7 0 Хариулах
  • Зочин     202.70.46.200
    Би л лав олохгуй л байна. Олон жил уйлдвэр хегжууллээ
    2013-04-18 0 0 Хариулах
  • Зочин     49.0.173.179
    Гэхдээ бид нэг юмыг ойлгох ёстой, ямар ч барьцаагүй санасны зоргоор зээл авч шатачихвал хэн хохирох вэ? Иргэнч хохирно, улс ч хохирно шүүдээ. Юм болгоныг муу болгож ярихаасаа илүү эхлээд өөрсдийгөө засъя.
    2013-04-15 0 3 Хариулах
  • Nm     122.201.18.237
    Urd ugsun bolon odoo ugch baigaa buh tusul, zeeliin hemjee, company, huvi hun ,chiglel zergiig il tod neelttei zarlaj baimaar bn. Shalgaruulaltad ard irgedees hyanaltiin zuvlul oruulii, muu tusul shalgaruulsan , zoriulaltiin daguu ashiglaagui bol hatuu shiitgey!
    2013-04-15 2 0 Хариулах
  • Зочин     103.10.22.30
    Томчууд хувийн бизнесээ улсын хөрөнгө, зээлээр өөд нь татдаг. Ядуу хүнд яаж олдохов тэр мөнгө. Арын хаалга, ах дүү эсвэл авилгалаар олддог гэдэг.
    2013-04-15 5 0 Хариулах
 
 

Баг ТО ГЗ О
1 Камерун - - -
2 Бразил - - -
3 Мексик - - -
4 Хорват - - -

САНАЛ АСУУЛГА

Монгол улсад авто ослын улмаас жилд дунджаар 500 хүн амиа алдаж байна. Үүнд нөлөөлж буй асуудлын нэг нь явган зорчигч болоон жолооч хэн хэн нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүйгээс болдог. Таны бодлоор замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг яаж олгох нь зүйтэй вэ?
Нийт 2763 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •