Махны үнэ 0.9 хувиар буурлаа

Улс төрийн тойм

2013-05-10 09:52 GMT+8

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн түүвэр судалгааг гаргаж буй.

Судалгааны дүнгээр энэ сарын эхэн буюу тавдугаар сарын 1-ний байдлаар махны үнэ бага боловч буурсан нь харагдсан. Харин өнгөрсөн даваа гараг буюу тавдугаар сарын 7-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж буй махны үнэ дунджаар 0.9 хувиар буурсныг статистикчид мэдээллээ.

Он гарсаар аажмаар өсөж байсан махны үнэ ийнхүү буурч байна. Одоогийн байдлаар махны үнэ хүнсний захуудад дунджаар 9000 төгрөгийн үнэтэй байна. Үндэсний статистикийн хорооны мэргэжилтэн Б.Сарангэрэл “Үхрийн ястай махны үнэ 20-30 төгрөг, цул махны үнэ 90 орчим төгрөгөөр буураад байна.

Ерөхий хувиар нь тооцвол 0.2-0.9 хувиар буурсан. Адууны махны үнэ бага зэрэг буюу 50 төгрөгөөр өслөө. Харин үхрийн махны үнэ буурч, хонь, ямааны махны үнэ тогтвортой байна. Махны үнэ харьцангуй тогтворжиж байгаа” гэв. Үндэсний статистикийн хорооны судалгаа нь Улаанбаатар хотын 10 гаруй томоохон зах, супермаркетуудын үнийг үндэслэн гаргадаг юм байна.

Махны үнийн тухайд хамгийн үнэтэй “Меркури” худалдааны төвөөс эхлээд хамгийн хямд “Хүчит шонхор”, “Барс” зэрэг худалдааны төвүүдийг хамардаг аж. Тийм учраас дундаж үнэ харьцангуй бодитой гарч байгаа гэж статистикийн хорооны ажилтнууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, махны үнэ тогтворжиж эхэлснийг жирийн нэгэн тоо бус бодитой, үндэслэлтэй үр дүн гэж ойлгож болох нь.

Улаанбаатар хотын инфляцийн 50 гаруй хувь нь махны үнээс хамаардаг. Он гарсаар махны үнэ бага багаар өссөн. Гэхдээ энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад тийм ч өндөр үзүүлэлт биш гэж Монголбанкныхан хэлж байсан. Монголбанк, Засгийн газартай хамтран “Махны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.

Үүний үр дүнд махны эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэржиж, үнэ тогтворжсон. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард махны үнэ огцом өссөнөөс үүдэлтэй инфляци сард тав хүртэл хувиар өсөж байсан. Харин энэ жил инфляцийн өсөлт сард дээд тал нь 2.3 хувьд хүрсэн билээ.

Одоо бол жилийн дүнгээрээ инфляци нэг оронтой тоонд шилжчихсэн байгаа. Үүнээс гадна махны үнэ буурч байгаа учраас цаашид инфляци ч буурах болов уу гэсэн хүлээлт үүсч байна.

Махны үнэ тогтворжиход нөөцийн махны менежментийг сайжруулж, хангалттай хэмжээгээр гаргаж өгсөн нь ч бас нөлөөлсөн байх. Нөөцийн махны менежер “Жаст Агро” компани Улаанбаатар хотын 408 цэгт нөөцийн махыг худалдаалж буй. Иргэд ч нөөцийн махны хүрэлцээ, чанар сайн байна хэмээн ам сайтай байгаа билээ.

Тус компанийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор улсын хэмжээнд 4800 орчим тонн нөөийн мах үлдээд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 4340 тонн нөөцийн мах худалдаалаад байгаа гэнэ. Үүнээс үхрийн мах 707 тонн, хонины мах 1862 тонн, ямаа 1770 тонныг худалдаалжээ.

Өдөрт дунджаар 100 орчим тонн мах зарагддаг аж. Энэ дүнгээрээ тооцвол одоо байгаа 4800 гаруй тонн мах нь долоодугаар сарын 1-ний хүртэлх хугацаанд хангалттай гэж байна. “Жаст Агро” компани хоёр долоо хоногт нэг удаа нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа. Ээлжит өргөтгөсөн худалдаа энэ сарын 18, 19-нд болох аж.

Статистикийн хорооны мэдээллээр Улаанбаатар хотын зах, дэлгүүрүүдэд тавдугаар сарын 8-ны байдлаар хонины ястай махны үнэ дунджаар 8088, цул нь 7967, үхрийн ястай махны үнэ 8857, цул махных 10286 төгрөг байна. Харин ямааны мах дунджаар 6233, адууны мах 6686 төгрөг байна. Үхрийн цул махны үнэ харьцангуй үнэтэй байгаа аж.

Л.Энхдэлгэр

 

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 16 Их хариулттай Их таалсан
  • zochin     202.180.218.27
    Hudlaa yarih gej. Harin ch nemegdsen bna le. uchigdur tavan -erdene zah deer yhriin mah 12000 bsan sh de
    2013-05-13 0 0 Хариулах
  • нарийвчлал     202.131.247.202
    энхдэлгэрээ чамд өөр бичих юм алга уу?алга бол битгий хэнд ч хэрэггүй шааааааааааааал утгагүй юм битгий бичиж бай.статистикч сарангэрэл гуай махны үнэ 20 30 төгрөгөөр хямдарсныг ямар аргаар гаргаваа?мэргэжлийн асар өндөр ур чадвар гэж л энийг хэлэх байх даа.буруу газраа бага цалинтай ажиллаад байгаа юм бишүү?лондон,хонк конкийн биржид очиж ажилла.
    2013-05-10 0 0 Хариулах
  • Зочин     182.160.37.33
    shaa llruda 10286 gedeg une hezeee ch bdaggui yum amidral medehgui nowshnud be 11000 l gej bn le shd
    2013-05-10 0 0 Хариулах
  • Иргэн     202.131.226.166
    Таван хошуу малаа, нефт бааз, бензин түгээгүүрүүдээ улс буцааж аваад харин малчин, ажилчиддаа өндөр цалин өгмөөр юм. Заавал хувь хүний ашиг харж татвар тэглэх ямар шалтгаан байна вэ?
    2013-05-10 2 1 Хариулах
  • Иргэн     202.131.226.166
    Энэ дарга нар ядаж 1 сар сард 200-300 мянган төгрөг аваад амьдарч үзмээр юм ийм юм бичээд ажил хийсэн мэт харагдах санаатай ичиж амьдар
    2013-05-10 4 1 Хариулах
  • Иргэн     202.131.226.166
    Арайч дээ малчин монголчууд
    2013-05-10 2 1 Хариулах
  • зочин сонгогч     202.179.20.213
    Монголчуудын бага болон дундаж орлогтой иргэдийн цалин нь махны үнэ өссөнөөс болж үзэгдэхээ байлаа. Дээгүүр том том яриад ард түмнийгээ мартсан улс төрчид газарт буумаар байна. Дэлхийн өндөр өртөгтэй хотын махны үнээс хол давлаа. Уул уурхай хөгжиж байна гээд байдаг махны бизнес л хөгжиж байна. Улс төр сонгууль албан тушаал л боддог хүмүүсээ. Монголд төр засаг байна уу ? дүлий төр засаг минь ээ, Махны ченжүүдээс давж сэтгээчээ !!!
    2013-05-10 3 1 Хариулах
  • 00000     202.131.234.2
    бизда минь битгий ийм алиа юм бичээд уур бухимдал төрүүлээд бай.0,9 гэж юу юм.хар мал чинь. бууны нохой царайлаад. хэн ийм юм
    2013-05-10 1 0 Хариулах
  • Зочин     203.169.51.198
    Женко гэдэг махны ченжүүдийн босс аймаар харж үзэх гэжийнэ ш дээ. Сонгуультай холбоотой байхдаа ккккк
    2013-05-10 0 0 Хариулах
  • Зочин     202.70.40.219
    хонь, ямааны махны үнэ тогтвортой байна биш үнэтэй хэвээр байна гэсэн нь илүү оновчтой болов уу!!!
    2013-05-10 2 0 Хариулах
  • Зочин     202.131.234.106
    haha 0.9 ch geh shig erguu mal ve
    2013-05-10 1 0 Хариулах
  • Зочин     202.180.220.35
    gui mun ih buujee
    2013-05-10 4 0 Хариулах
  • Зочин     202.180.220.35
    yaasan ih hyamdraa ve
    2013-05-10 7 0 Хариулах
  • Зочин     202.179.18.37
    xaxaxa harin rii eoooo
    2013-05-10 1 0 Хариулах
  • Зочин     116.68.148.98
    өсөхдөө 20 хувиар, хямдрахдаа 0,2 хувиар гэнээ.
    2013-05-10 6 0 Хариулах
  • KKK     202.70.46.206
    үндэсний статистикийн хорооны мэргэжилтэн б.сарангэрэл "үхрийн ястай махны үнэ 20-30 төгрөг, цул махны үнэ 90 орчим төгрөгөөр буураад байна. kkk
    2013-05-10 12 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 2101 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •