Моргейжийн зээлээр л иргэд сууцтай болох боломжтой

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2008-11-03 11:06 GMT+8

Инфляцийг бууруулах зорилгоор Төвбанкнаас мөнгөний хатуу бодлого барьсан нь бага ч болов үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, орон сууцны үнэ хямдрах болов. Иргэд үүнийг олон янзаар тайлбарлаж байна. Зарим нь "Хэрэв сууцны үнэ цаашид буурсаар байвал барилгын компаниуд хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүйд хүрч, дампуурч мэднэ" хэмээн болгоомжилсоор. Нөгөө хэсэг нь "Үнийг зохиомлоор хөөрөгдсөн юм чинь цаашид ч буурах ёстой" гэж хэлж байгаа. Ямартай ч нэг зүйл л тодорхой байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь орон сууцны борлуулалт зөвхөн банкны зээл дээр тогтож байжээ. Энэ нь иргэд сууц авах бэлэн мөнгөгүй байна гэсэн үг. Нэгэнт иргэд мөнгөгүй тул сууцны үнэ 5-10 сая төгрөгөөр буурлаа гээд тэдний хүсэл биелэхгүй нь ойлгомжтой. Иймд цаашид орон сууцны зах зээлд хөрөнгийн хямд эх үүсвэрийг оруулж ирэхгүй бол иргэд сууцтай болж чадахгүй нь. Харамсалтай нь АНУ-ын моргейжийн зээлээс үүдэлтэй хямрал гарч дэлхийг бүрхэж байгаа нь олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн. Нэг үгээр хэлбэл, орон сууцны урт хугацааны зээл нь манайд хямрал дагуулж мэднэ хэмээн айж байна. Энэ талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа. Тэрбээр моргейжийн зээлээр иргэд сууцтай болох боломжтой хэмээн үзэж байна.

-Монголбанкнаас инфляцийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй бодлоготой холбоотойгоор арилжааны банкууд орон сууцны зээлээ хаасан. Энэ нь барилгын компаниудад хүндээр тусч байх шиг. Өнөөгийн нөхцөлд орон сууцны зах зээл хэвийн байж чадаж байна уу?
-Орон сууц, банк хоорондын үйл явц эрүүл бус байна. Иргэд банкнаас зээл аваад барилгын компаниудад өгдөг. Зээлийн хугацаа нь 2-5 жил, хүү нь 1-2 хувь байна. Энэ нөхцөлд иргэд орон сууцтай болоход хэцүү. Үүнийгээ дагаад барилгын компанийн орон сууцны борлуулалт удааширдаг. Иймд орон сууцаар нь барьцаалсан үнэт цаас гаргаж моргейжийн зээлийг оруулж ирэх хэрэгтэй.

-АНУ-д нүүрлээд байгаа санхүүгийн хямрал моргейжийн зээлээс үүдэлтэй.Урт хугацааны зээл манайд эрсдэлтэй юм биш үү?
-Зарим хүн орон сууцны урт хугацааны зээл нь манайд эрсдэл дагуулна гэж яриад байгаа. Би үүнтэй санал нийлэхгүй. Учир нь АНУ, Монгол Улсын орон сууцны зах зээл дэх нөхцөл байдал ялгаатай. АНУ-д орон сууц нь эрэлтээ бүрэн хангасан. Харин манайд эрэлтээс их зүйл алга. Иймд дампуурна гэсэн айдас байхгүй.

-Орон сууц барьцаалсан үнэт цаас гаргаж моргейжийн зээл оруулж ирэх талаар ярьсан. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?
-Би жишээн дээр тайлбарлая. Өнөөдөр манайд иргэд банкнаас зээл аваад барилгын компаниудад өгч орон сууцтай болох үйл явц өрнөж байна. Нэг хүн ойролцоогоор 25 сая төгрөгийн зээл авдаг гэж бодъе. Тэгвэл дээрх 100 хүний зээлийг багцлаад өрийн бичиг гэх зүйлийг гаргана. Үүнийгээ Орон сууц санхүүжилтийн корпораци ч юм уу нэг байгууллага дээр төвлөрүүлнэ. Тус газар нь зээл дээр үндэслэн үнэт цаас буюу бонд гаргах юм. Засгийн газар бондын баталгааг гарган өгч, хариуцах учиртай. Бондоор гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, 25-30 жилийн хугацаатай, 4-6 хувийн хүүтэй мөнгө босгоно. Уг хөрөнгө оруулалтаар орон сууцаа барих ёстой. Ингэснээр иргэд орон сууцныхаа төлбөрийг урт хугацаанд төлөх боломж бүрдэх юм. Манайд эрэлт хангалттай байгаа учир орон сууц борлуулагдахгүй гэх зовлон үгүй шүү дээ.

-Сүүлийн үед орон сууцны үнэ хямдрах болсон. Үүнийг иргэд олон янзаар тайлбарлаж байгаа. Зарим хүн сууцны үнэ нь хэт уруудсанаас болж барилгын компаниуд дампуурч мэднэ гэж хэлж байна. Нөгөө хэсэг нь "Орон сууцны үнэ өмнө нь зохиомлоор хөөрөгдсөн байсан. Одоо бууж байгаа нь хэвийн үзэгдэл. Барилгын компаниудыг дампуурах хэмжээнд хүргэхгүй" хэмээн ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Орон сууцны үнэ хямдарч байгаа нь барилгын компаниудыг дампууруулахгүй. Үнийн хөөрөгдөл байсан гэдэг нь үнэн. Одоогийн үйл явц хэвийн үзэгдэл гэж ойлгож болно. Ер нь бондын хөрөнгөөр 100 мянган айлын орон сууц бариад эхэлбэл байрны үнэ буурна.

-Түрээсийн орон сууцаар залуусыг хангах нь зөв хэмээн ярьдаг. Энэ талаар юу гэж бодож байна?
-Бондын хөрөнгөөр барих орон сууцыг түрээсийнх гэж ойлгож болно. Учир нь иргэд сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлж, орон сууцаа өөрийн болгож байгаа.

Г.Батзориг 

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 9 Их хариулттай Их таалсан
  • turees     202.126.89.177
    zaluus haanaas medeellee tugs awah we.zeeld ni hamragday yaj haanaas bairtai boloh gesen humuus zeeld hamragday
    2013-07-31 0 0 Хариулах
  • зочин     202.21.96.158
    ХХБ 180 САР 30,0САЯ ЗЭЭЛ АВАХАД БИД НАР САР БҮР 500,МЯНГА ХИЙХЭД 15 ЖИИЙН ДАРАА 90,САЯ ТӨГРӨГ БОЛГОЖ ӨГЧ БНА ЭНЭ ҮНЭНД ХИР НИЙЦТЭЙ ВЭ?
    2013-04-16 0 0 Хариулах
  • zaluu     202.70.40.130
    Uniin huurugdul arai l denduu baigaa. Barilgiin companiud heterhii ikh zardal gargaj baigaa n unen. Yadaj l gaaliin hahuuli, gazriin une, tuund ugdug zuils. Bas deerees n Hyatad ajilchid, tednii visa ene ter geed l. Erunhiiduu barilgiin companiudiin baiguullagiin dotood managment mash hotsrogdmol n unen. Tedend asar ikh bolomj baidag. gewch ted ene bolomjiig buruugaar l ashigladag. Ard tumnee shulah zamaar. tedend zardlaa hemneh, shudarga une togtooh bolomj baidag. Barilgiin salbariinhan busad salbaraas hotsrogdmol hugjiltei gedgee uhaaraasai. ene baidal n ard tumend surguur nuluuldug gedgiig oilgoosoi.
    2008-11-04 0 0 Хариулах
  • irgen     114.48.152.206
    manaihan ugaasaa yamar ch tootsoogui amand orson uniin dungee heldeg. heden huviar ch hamaagui unee nemdeg. ard tumen uniin talaar yamar ch temtsel hiideggui, tor zasag ch yum heldeggui. zah zeel jinhene utgaaraa shiljsen ornuud bol uniin asuudal deer mash nariin handdag. odoo end yarigdaad bgaa morgeij genuu? ene asuudal chin usa-s ehleed delhiin ediin zasgiig hyamruulahad mash ih nuluu uzuulsen shd. usa yamar ch arga hemjee avch chadaagui bhad mgl yag shd. uuchlaarai, mgl-oo muulllaa geh vii. gehdee unen bodit bdal tiim l bna.
    2008-11-03 0 0 Хариулах
  • Зочин     202.126.90.50
    yaduu mongolchuudad neg m2 n 500 dollar baihad l avch chadna barilga hot baiguulaltiin yam ene tal deer bodoh heregtei battulga saidaa 1000$ baihad mongolchuud banknii zeeliin huundee shataad yasan ch bairtai bolj chadahgui yagaad gevel banknii zeel mash ondor huutei barilgiin kompaniud ene ereltiig harj bgaad zov bodlogoor hyamd oron suuts olniig barival mash ih ashig oloh bolov uu
    2008-11-03 0 0 Хариулах
  • Зочин     202.131.235.130
    Mgl d 2 jiliin umnu 1m2 bairnii une 250-350$ hoorond baisan getel odoo 1000 gene uu denduu hol too bolchihson. ene bol humuusiin husel sonirhol, erelt deer duruulsun denduu huurugdsun une. yag bodit baidal deer 500$ ch hurehgui baij bolohoor baigaa shu dee. ene uniin huurugduld gadnii hurungu oruulalttai barilgiin companiud bas ih nuluulj baigaa. MGL yag shudarga 1 uruu bair teden tugruguur bosoj baina geed helchihdeg baiguullaga ni daanch alga.
    2008-11-03 0 0 Хариулах
  • Бээжин     202.126.92.4
    Бээжинд нэг ам. метр талбайн шинэ байрны үнэ 250 ам.доллар байдаг юм байна. Хамгийн их үнэ хүрсэн нь 500-600 ам.доллар болж байсан гэнээ. Тэгэхээр манайхан бүгд хятадаас материалаа татдаг, хятадууд барьж өгдөг. Барьж байгаа барилгын чанар мэдээж Бээжингийнхийг гүйцэхгүй. Одоо манай шинэ байрны үнэ 900-1500 ам.долларт хэлбэлзэж байна. Хэрэв 100000 айлын орон сууц хөтөлбөр батлаад баахан зээл олгож эхэлбэл ахиад үнэ нь тэнгэрт гарна. Хамгийн гол шалтгаан нь тээвэр-логистикимйн асуудалд байгаа юм. Бид байрны үнийг 500-800 ам.долларт барьж болно. Гол нь материалын хангамжийн асуудлыг тогтвортой найдвартай шийдэх хэрэгтэй байнаа Баттулга сайд аа. Та зах зээлийг маш сайн ойлгодог хүн гэж бодож байгаа шүү. Тээвэр логистикийн асуудалдаа ахнаарлаа хандуулаарай
    2008-11-03 1 0 Хариулах
  • Зочин     202.179.10.86
    tiim shuu ereend gehed 1 kb 200 dollar geed end tend surtachilgaa baij l baidag getel mongold
    2008-11-03 0 0 Хариулах
  • zaluu     202.72.245.154
    zaluu humuusd niitiin tureesiin bair baival zugeer bna shuu, demjij bna. naad barilguud chini anh unee nemehdee olimptoi ih holboj barilgiin materialiin unee osgoj bsan odoo bol olimp boldgoo bolood ungurluu shdee buuh tsag n bolson shuu dampuurval sain l bna shulaachid
    2008-11-03 1 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 2402 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •