НӨАТ гэж юу вэ?

GoGo.mn

2009-07-20 10:07 GMT+8

Энэ бол хувь хүнд шууд ногддоггүй харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ ба бараанд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар гэж олон улсын практикт өргөн хэрэглэх болжээ.

Онолын хувьд НӨАТ бол үйлдвэрлэл,үйлчилгээнд оролцогчдын бараа эсвэл үйлчилгээнд нэмэгдүүлсэн өртөгт ноогдсон татвар. Гэхдээ НӨАТ нь хэрэглээнд оногдох татвар бөгөөд НӨАТ-ыг төлөгч нь бүтээгдэхүүн,үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа эцсийн худалдан авагч. Үйлдвэрлэгч эсвэл борлуулагч нь зөвхөн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа,тайлан гаргагч хуулийн этгээд эсвэл хувь хүн байдаг. Өөрөөр хэлбэл,үйлдвэрлэгч болон борлуулагчийн НӨАТ-ыг хурааж аваад өөрийнхөө дамжлагад төлсөн НӨАТ-аа тэр цуглуулсан НӨАТ-аас хасаад үлдсэн хэсгийг нь улсад тушаана гэсэн үг. Хэрэв илүү төлсөн бол улсаас буцаан авч болно.

Яагаад НӨАТ-ыг хэрэглэдэг вэ?
Дэлхийн улс орнууд НӨАТ-ыг хэрэглэх болсон нь тэдгээр улсуудын татварын тогтолцоо нийгэм,эдийн засгийн хөгжил,ард түмний байнга өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл,хэрэглээ зэрэг тухайн нөхцөл байдалд тохирохгүй болсонтой шууд холбоотой. Ер нь аливаа улсын татварын тогтолцооны гажуудал нь дараах үндсэн 4 төрлийн гажуудлын аль нэгэнд,эсвэл доорх бүх ангилалд нэгэн зэрэг хамаарах тохиолдол ч байдаг. Үүнд:

1.Мөрдөж байгаа худалдааны татварын хууль хийдэл ихтэй, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн орчинд амьдрах боломжгүй байх.
2.Тухайн улсын гаалийн албанаас экспорт, импортод ялгавартай хандах татварыг үгүй болгохыг шаардах.
3.Бусад татварууд дахь хөнгөлөлтийг шаардах
4.Тухайн улс үндэстний эдийн засгийн хөгжлийн хурдацтай татварын тогтолцооны хөгжилт хөл нийцэхгүй байх.

Улс орон бүр НӨАТ-ыг хэрэглэхдээ хуучин татварын системийнхээ аль хэсгийг НӨАТ-аар солих нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл үйлчилгээний аль салбарын татвараа нэмэх шаардлагаас хамааран хэрэгжсэн байна.

Аливаа улс орон НӨАТ-ыг хэрэглэх эсвэл шилжих дараах түгээмэл шалтгаантай. Үүнд: Франц, Швед, Дани зэрэг орнуудад НӨАТ-ыг жижиглэн худалдаанд хэрэглэж, үйлдвэрлэгчдийг татварын дарамтаас чөлөөлөх зорилготой хэрэгжүүлсэн. Тухайлбал:

Франц : Францын хуучин татварын тогтолцоо TVA тавар авах салбаруудын хуваарилалт оновчгүй, татварын бодлого нь үйлдвэрлэгчдийн нуруун дээр хэт дарамт учруулж /20%/, жижиглэн худалдаанаас авах татвар хэт доогуур /2, 7%/ тогтоосноос тэнцвэргүй татварын бодлого хэрэгжүүлэж байсан нь НӨАТ-ыг хэрэгжүүлэх гол шалтгааны нэг болсон. Харин ХБНГУ, Голланд улсуудад давхар таварын алдаатай бодлогыг өөрчлөхийн тул НӨАТ-ыг хэрэглэсэн.

АНУ: Америкийн Нэгдсэн Улсын хувьд тухайн үед Европын улсууд нь АНУ-ын дэлхийн зах зээл дээрх гол өрсөлдөгчдийн нэг байсан. АНУ-ын бүтээгдэхүүний дэлхийд өрсөлдөх чадвар НӨАТ-ын системд шилжихгүй бол унах хэлбэрт орсон нь АНУ НӨАТ-ын тогтолцоонд шилжих гадаад хүчин зүйл нь болсон. АНУ-ын дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд НӨАТ-ыг хэрэглэж улсын төсвийг бүрдүүлэх, тухайн жилүүдэд тулгарсан төсвийн алдангийг арилгах чухал ач холбогдолтой байв.

АНУ-ын хуучин систем нь 1975 оныг хүртэл хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар дээр суурилсан тогтолцоотой байсан. Энэ нь бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудад экспортлодог компаниудын бүтээгдэхүүний үнэд нөлөөлж улмаар дэлхийд өрсөлдөх чадварыг нь бууруулж байв. Энэхүү гажуудлыг арилгах, засах арга нь НӨАТ-т шилжих явдал байсан.

а/ НӨАТ-ыг хэрэглэснээр АНУ-ын төсөвт их хэмжээний мөнгө төвлөрөх нь эдийн засгийн тооцоогоор батлагдсан. Хэдийгээр зарим үйлдвэрлэлийн салбарт хөнгөлөлт үзүүлсэн ч НӨАТ-ыг зөвхөн 1,0 хувиар өсгөхөд төсөвт 5-6 триллион доллар төвлөрөх тооцоо гарч байв. Иймээс НӨАТ-ыг 6,0 хувиар тогтооход л тухайн үедээ АНУ-ын төсвийг бүрдүүлэгч орлогын албан татварыг бүрэн орлож чадах тооцоо гарсан. Энэ нь 30 триллион доллар гэсэн үг.

b/ Иймээс нэгэнт НӨАТ нь ашиг дээр суурилдаггүй, бараа, үйлчилгээнд суурилдаг учир компани ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлогын хэмжээ тогтвртой байдаг нь их ач холбогдолтой юм.

с/ Татвар төлөгч компани ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран НӨАТ төлнө. Энэ нь өмнөх тогтолцооноос ялгаатай.

1975 оноос өмнө АНУ-д ашигтай ажилласан компани нь татвараа төлж, ашиггүй ажилласан компани нь татвараа төлөлгүй эсвэл хөнгөлөлтөд хамаардаг байв.

d/ НӨАТ-ыг эцсийн бүлэгтээ аж ахуйн нэгж, компани биш эцсийн худалдан авагч үүрч байгаа болохоор компаниуд санхүүгийн эргэлтийн үүсгэвэртэй болж хуваарилалтаа анхаарах боломжтой болсон.

f/ НӨАТ хэрэглэснээр татварын байгууллагын удирдлагыг хөнгөвчилсөн.

Дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа НӨАТ-ын хувь хэмжээ

НӨАТ нь эцсийн дүндээ аливаа улс орны хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг тайлан баланст оруулдаг, сүүдрийн эдийн засаг буюу хар зах зээлийг арилгах, багасгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах механизм юм.

Харин Монгол улс нь 1998.01.08-аас эхлэн НӨАТ-ын хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд 2006 оны 7-р сард дахин шинэчлэн боловсруулж 2007.01.01-нээс мөрдөж байна. Манай улсад НӨАТ-ыг хэрэглэхдээ 10.0 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн НӨАТ төлөгч байна гэж зааж өгсөн нь НӨАТ-ын үндсэн мөн чанарыг гажуудуулж Үндсэн хуулийн үзэл баримтлал, тодорхой зүйл, заалтыг зөрчихөд хүргээд байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар ойролцоогоор 4000 субъект л НӨАТ тайлагнагч буюу төлөгч. Үлдсэн 28000 аж ахуйн нэгж, байгууллага, хэдэн арван мянган иргэд / хувиараа хөдөлмөр эрхлэгчид / нь НӨАТ төлөгч биш.

Гэтэл 2006 оны 11 дүгээр сарын 8-нд Монгол улсын “Гаалийн ерөнхий газар”-ын статистик мэдээллийн хэлтсийн мэдээгээр дараах дүн гарсан байна.

Эдгээр иргэдийн нэрээр орж ирсэн барааны гааль дээр төлсөн НӨАТ нь улсын төсөвт шууд орсон боловч энэхүү иргэд маань НӨАТ төлөгч биш гэсэн ангилалд хамаарагдан НӨАТ-ын буцаан авалтын сангаас хүртэх эрхгүй юм. Жишээ нь, 2003 оны байдлаар дөнгөж 13 иргэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Хамгийн гол нь энэхүү барааг цааш нь авч дамжуулан борлуулж байгаа этгээд болон үйлдвэрлэлээ түүхийн эдийн материал болгон хэрэглэж байгаа үйлдвэрлэгч нар тухайн анхны иргэд нь НӨАТ-ын падаан бичиж өгөөгүй гэдэг үндэслэлээр тэдгээрийн гааль дээр төлөгдсөн НӨАТ-ын зардлыг өөрөө төлөх НӨАТ-аасаа хасаж чаддаггүй.

Иймд тухайн барааны гааль дээр төлөгдсөн НӨАТ дээр дахин НӨАТ-ын татвар нэмж улмаар 2 удаа давхардсан НӨАТ-тайгаар эцсийн худалдан авагчид борлуулж тэдгээрийг хохироож байна.

Эсвэл тухайн барааг борлуулалтдаа оруулалгүйгээр орлогоо нуун дарагдуулж хуурамч тайлан баланс гаргах хууль бус үйлдвэр рүү түлхэж байна. ААН, байгууллага, иргэд энэхүү хуулиар тогтоосон 10.0 сая төгрөгийн борлуулалтын орлого гэх улаан шугамын доогуур орох гэж чармайх нь бүгдийг гэмт хэрэгтэн болгож байна.

НӨАТ-ын хуульд байгаа хэд хэдэн заалтууд, ялангуяа НӨАТ-ын тайлан гаргах процессыг Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн зохицуулалтын хүрээнд хэт хамааруулснаас болж НӨАТ-ын тайлан гаргах явц нь хууль зүйн алдаанд хүргэдэг.

Англи, АНУ-д НӨАТ төлөгч нь анх аж ахуйн нэгжээ бүртгүүлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгүүлдэг. Гэхдээ мөнгөн суурь, эсвэл аккуриель суурийн аль нэгийг сонгодог. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хоёр суурийн алинд нь хамаарахаас шалтгаалж НӨАТ-ын гэрчилгээнд тухайн этгээдийн сонгосон суурийн кодыг тэмдэглэж, НӨАТ-ын тайлан гаргах хугацааг 2, 3, 6, 12 сар гэх мэтээр нарийн тодорхой зааж өгдөг практик нэгэнт тогтжээ.

Харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтын хүрээнд мөнгөн болон аккуриель суурийн аль алиныг нарийвчлан тодорхойлоогүй, яаж хэрэглэх талаар тодорхой зохицуулалт байхгүй байгаа нь нэг талаас хууль хэрэглэх эрх бүхий албан тушаалтан өөрийн дур зоргоор авирлах үндэсний бүрдүүлж, нөгөө талаас хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага орлогоо нуун дарагдуулах зэргээр хар зах зээл бий болох эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

2006 оны 6-р сард батлагдсан НӨАТ-ын хуулийн шинэчлэгдсэн найруулга нь энэхүү дээр дурдсан онолын болон практик алдаа, гажуудлыг засаж чадаагүй, зөвхөн 15-ыг 10 болгож тооны хувьд л өөрчилсөн. Ялангуяа 2007.12.29-нд баталсан. “Өршөөлийн” хуультай холбоотойгоор ААН, иргэд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хувьд дахин цоо шинээр мэндэлж байгаа. Харин энэ шинэ бүртгэл хуучин арга барилаар явах юм бол таван жилийн дараа дахин “Өршөөлийн хууль” яригдаж ч магад.

Б.Лхагважав 

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 10 Их хариулттай Их таалсан
  • хэрэглэгч     202.70.33.90
    энэ нөат-г жилийн орлого нь яадаж 50 сая болглтоор юмаа 10 саяын орлого олсон хүн хамаг мөнгөө татварт өгөөд ашиг үлдэхгүй байна шүү дээ нөат-н шинэ хууль гарна гээд байсан яасан юм болоо нөатөд ордог хэмжээг нэтнэ гэсэн нэмээчээ
    2013-02-27 2 0 Хариулах
  • лзий     202.9.47.130
    АНУ шиг ашигтай ашиггүй хамаагүй татвар авдаг баймаар юм. орлого багатайгаас бага татвар авагдах юм чинь төлөгчидын хувьд шалихгүй байх, тэгвэл арван саяс доош орлоготой болох гэж чармахгүй байхаа
    2012-11-22 3 0 Хариулах
  • OD     202.70.47.210
    Hi bi neg l yum ilgosongui..Jiliin orlogo n 10say baih yumuu ali eswel sariin orlogo n 10say baihad НӨАТ boloh yumu
    2012-08-16 2 0 Хариулах
  • Зочин     202.131.225.20
    жилийн орлого 10 сая. энэ босгыг 100 сая болгомоор байна
    2012-08-22 5 0 Хариулах
  • зочин     202.70.41.20
    Их ойлгомжтой бичсэн байна.Их таалагдлаа.
    2012-03-22 3 0 Хариулах
  • тшк     60.21.90.184
    Их ойлгомжтой сайхан бичсэн байна. Шууд бус татвар, шууд татвар, НӨАТ, ХХОАТ татвар гээл яриад байдаг яг юу нь ойлгогддоггүй байсан..... Сайхан зүйл бичсэн байна. Баярлалаа!
    2011-11-14 2 0 Хариулах
  • Зочин     202.179.24.204
    Уг нь Санхүүгийн хорооноос жил болгон л нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад л байдаг боловч олигтой шийдэлд хүрсэн нь юу л бол . Аудит гэж хачин байгууллага байна . Би л лав аудитын үйл ажиллагаа яг хэний талд үйлчлээд байдгыг ойлгоддоггүй . Энэ хэний бизнес юм бол ??? Гэхдээ хааяа санхүүгийн бүртгэлээ сайжруулах гээд ч байгаа юм шиг тэгснээ бүүр тайланг хянахад бүүр соц нийгмийн үе шиг босго үнэ ханштай ч байх шиг эсвэл аудит нар нь ү ж-гаа сайн ойлгуулж чаддаггүй ч юм уу ??? бөөн холион бантан????
    2010-03-11 0 0 Хариулах
  • mongol hun     124.158.119.83
    Миний ойлголтоор НӨАТ гэдэг улсын татвар болон орлого зарлагыг бүртгэдэг бүртгэлийн систем гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ их мөнгө буцаж олгогдож байгаа юм алга жишээ нь би сургалтын төлбөр гэж 1 сая төгрөг төлхөд 100,000 ийг нь буцааж авъя гэхэд чи татвар төлдөггүй юм байна гээл буцаах. гэх мэтчилэн ширхэг талх кг будаанд төлсөн НӨАТ маань хэн нэгний халаасанд ороод байггад үнэхээр бухидалтай байна. үүнийг иргэдэд ашигтайгаар эрх мэдэлтнүүдийн гарт биш сайн хуульчлах хэрэгтэй байхаа
    2010-02-12 8 2 Хариулах
  • Hun     202.70.41.98
    Ene tsonhoo hurdan zas l daa dawhardaad yum unshij bolohgui yum
    2009-08-25 1 2 Хариулах
  • Зочин     202.70.41.98
    ene tsonhoo zasaachee yum unshij bolohgui yum dawhardaad baih yum aldaagaa hurdan zasaad yawl daa
    2009-08-25 0 2 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд ачаалал ихтэй замаар төлбөртэй зорчуулдаг тогтолцоонд шилжих нь зөв үү.
Нийт 171 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •