Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх нь ээ

Улс төрийн тойм

2010-08-18 09:53 GMT+8

Манай улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ хэт өндөр байгаа. Тиймээс ч гэр хорооллынхон бүгдээрээ орон сууцанд орж чадахгүй, бизнесийн байгууллагуудад хямд түрээстэй, тохилог оффис олдож өгөхгүй үйлээ үзэж байгаа. Хэдийгээр төр, засаг үүнд бодлогоор нөлөөлөх шаардлагатай боловч "Хувийн бизнест төр хутгалдах ёсгүй гэсэн" ганц өгүүлбэрээр бамбай хийсэн барилгын компаниуд ашгаа бодож, бага багаар үнээ нэмсээр л байна.

Өнөөдөр шинээр баригдсан нэг өрөө байрны үнэ байршлаасаа хамаараад доод тал нь 40 сая, хуучин байрны нэг өрөө дунджаар 35 сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

Гэхдээ байрны үнийг өрөөгөөр тооцох нь тийм ч зохимжтой биш. Яагаад гэвэл тухайн орон сууц, объектийн ашигтай талбайгаас үл хамаарч байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгааны нэг болдог. Орон сууцны бодит үнийг илэрхийлье гэвэл ам метрээр нь тооцох шаардлагатай болсон.

Ямартай ч өнөөдөр үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэгчид хэрэглэгчид рүүгээ чиглэсэн бодлого барьж үнээ бууруулах нь бүү хэл, янз бүрийн шалтгаанаар өсгөхийг л эрмэлзэх болжээ. Үнийн хэлбэлзлийг ажиглаж байхад оны эхэнд нэлээд өсөх хандлагатай байсан барилга, орон сууцны үнэ хоёрдугаар улирлаас тогтворжиж эхэлсэн. Харин яг одооноос эхлээд улирлын сезон орж байгаа учраас эргээд өсөх нь ойлгомжтой. Ер нь энэ онд үл хөдлөх хөрөнгийн үнэ чинээндээ тултал өсөх магадлалтай гэсэн чимээ аль эртнээс хангинасан гэхэд болно. Гэхдээ энэ нь хэр бодитой, үндэслэлтэй вэ гэдэг нь сонин. Ямар ч байсан зуучлалын хэд хэдэн компаниас үнийн хандлагыг асуухад "Өсөх нь өснө. Гэхдээ гайгүй л болов уу" гэсэн хариу өгч байна.

Жишээ нь, энэ салбартаа нэлээд туршлагатайд тооцогддог "Актив зууч"-ынхан "Намар бол тэртэй тэргүй өсдөг. Харин оны сүүлчээр бүр ч үнийн өсөлт нэмэгдэж магадгүй" гэсэн юм. Ерөнхийдөө энэ оны сүүлчээр үл хөдлөх хөрөнгийн үнэ дийлдэхгүй гэдэг нь нэлээд эртнээс тодорхой болсон юм шиг байна. Учир нь дээрх таамгийг бататгаж болохуйц нэг сонирхолтой мэдээлэл байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын сураг дуулдаж эхлэх үед үл хөдлөх хөрөнгө зуучлалын "Мастер пропертис" ХХК-иас нэгэн тойм гаргасан байдаг. Уг тоймд манай улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралын нөлөөгөөр уналтад орох эрсдэлтэйг сануулаад 2009 онд 20 орчим хувиар буурах төлөвтэй. Гэхдээ үнэ хоёр, гуравдугаар улиралд тогтворжино. Ерөнхийдөө    шинэ байрны үнэ өөрийн өртөгтөө тун ойртож очно хэмээх таамаг дэвшүүлжээ. Энэ таамаг яг таг биелэлээ олоогүй ч үнэнд нэлээд ойртсон байдаг шүү.

Хямралын нөлөөгөөр барилгын салбар гацаанд орсон учраас нэг хэсэгтээ жаахан хөөс үүсээд эргээд намжсан. Хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас барилгын компаниуд хэт өндөр үнээ бага ч гэсэн буулгаж эхэлсэн. Мөн тухайн онд барилгын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх хандлагатай болов. Ялангуяа Өмнөд Солонгос, Итали, Хонгконгийн хөрөнгө оруулагчид барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм даг. Тэдний хувьд мөнгөний гачаалд орсон хүмүүсийн зах зээлийг эзлэн авах таатай боломж учраас арга ч үгүй. Харин өсөлт хэдийд гарах вэ гэдгийг мөн л нарийн тооцож. Хоёр жилийн өмнөх тойм судалгаанд "Үл хөдлөх хөрөнгийн үнэ 2010 оны сүүл, 2011 оны эхнээс өснө" гэсэн байна. Шалтгааныг нь ч тодорхой тайлбарлажээ. Учир нь тухайн үед оруулсан хөрөнгөөр баригдсан барилгууд ашиглалтад орж, гадны хөрөнгө оруулагчдын ашгаа эргэн хүртэх цаг мөч яг энэ үед тохиох юм.   

Мөн уул уурхайн томоохон төслүүдийн үр ашиг 2011 оноос гарч эхлэх бөгөөд, бэлэн мөнгөний урсгал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнийг дагаад үнэ өсөх өндөр магадлалтай гэжээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ хэт өсөх юм уу, унах нь улс орны эдийн засагт тун халтай зүйл. АНУ-д 1930-аад оны их хямралын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ 50-60 хувь хүртэл унаж байсан түүхтэй. Улмаар шинээр орон сууц барих ажил 4-5 жил зогсонги байжээ. Харин төрийн санхүүжилтээр барилгын салбараа арай ядан сэргээсэн юм билээ. Тэгвэл манай улсын барилгын салбарт өнгөрсөн хоёр жилд тохиосон эрсдэл өнөөдөр ч арилаагүй төдийгүй дахиад асуудал үүсгэх гэж байдаг. Тэгэхээр эртнээс болгоомжлох хэрэгтэй гэсэн үг.

Манай орны хувьд нэг иймэрхүү байдалтай байна. Харин Ази, Европын орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ харьцангуй тогтвортой байгаа юм билээ. АНУ. БНХАУ хоёрт бага зэргийн өсөлт ажиглагдаж байгааг санхүүгийн шинжээчид мэдээлж байна. АНУ одоохондоо асуудалд хүлээцтэй хандаж байгаа бол урд хөршийнхөн учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээгээ аль хэдийнэ аваад эхэлчихэж.

Хятадын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөс үүсэхээс сэргийлэх бодлогыг урд тууштай хэрэгжүүлж байна. Тэд үл хөрөнгөд ногдуулах татвараа нэг хувиар нэмэгдүүлжээ. Одоогоор шинэ хуулийг эхлээд жижиг хотуудад туршиж байгаа аж. Харин 2012 оноос Бээжин, Шанхай зэрэг том хотууддаа хэрэгжүүлж эхлэх юм гэсэн. Хямралын үед хамгийн бага хохирол амссан орны нэг бол яах аргагүй БНХАУ. Тэд хэзээ ч бороо орсны дараа цув нөмөрдөггүй. Үүл хаанаас гарч, хаана аадар цутгахыг анддагүй нь тэдний давуу тал.

Тэгтэл манайд яаж байна. Төр нь зах зээлийг хэрхэн зохицуулж, яаж оролцохоо мэдэхгүй. Нэг бол зах зээлээ боомилчих гээд. Эс бол цөөн хэдэн хөрөнгөтний эрхшээлд орчих гээд нэг л эвээ олж өгөхгүй байна. Басхүү барилгын салбараа хэвтэрт орсон хойно нь бонд гаргаж, аварч байгаа дүр үзүүлнэ. Энэ мэтээр асуудлын араас аахилж биш, урдаас нь угтаж явах цаг нэгэнт болсон байлтай. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтвортой байлгахын тулд үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж, харийнхантай харилцан ашигтай тохиролцоо хийж болно шүү дээ.

Мөн дээр дурьдсан татвар, эрх зүйн оновчтой зохицуулалтаар үнийг хэт хөөрөгдөхгүй, уналтад оруулахгүй байх олон янзын боломж бий. Бодлогын чанартай зохицуулалтыг боломжийн хэрээр хийж байхгүй бол үл хөдлөх хөрөнгийн үнэ нэг л мэдэхэд дийлдэхээ больчихсон байвал яана. Үнэ хэт өсөх нь зөвхөн хэрэглэгчдэд хамаатай биш гэдгийг дээр дурьдсан. Үүнээс болж барилгын салбар дахиад гацаанд орохоос гадна банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж хямрах нөхцөл бүрдэнэ. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг зүгээр нэг "Намрын синдром" мэтээр үл тоож боломгүй санагдлаа.

Ч.Дашдэлэг

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 35 Их хариулттай Их таалсан
  • Zochin     122.201.18.209
    baynmongol horoolold bair awii gesen ch baihgui bn lee. teged ch tend bair hamgiin haymd untei baisan shuu dee. hun amidrah oron geree gal golomtoo haana bii bolgon ter hunii l erh. songoltoo zuv hiih heregtei biz dee.
    2013-04-19 0 0 Хариулах
  • huyagaa     202.131.235.138
    4000 ailin kobt hdaldaj awna yaraltai utas 99137991 99061589
    2011-08-19 0 0 Хариулах
  • mariy     211.246.219.220
    chi ymar meregjiltei hvn be vl hodlohiin talaarhi medleg chini vnendee muu bna delhiin ediin zasag sergeed odoo togtworjih shatandaa orj bna tegeheer s hans sularch bgaa ym vvniig dagaad vl hodlohiin vne harin ch buurah magadlal ohdor bii Aktiw zuuch ashgiin tolooh baiguullaga shvvdee busdiin vgiig sonsolgvi ooroo haiguulch bai bvhnii nvden deer il baigaa zviliig bitgii hudlaa bicheed baidaa DASHDELEG guai
    2010-08-18 0 0 Хариулах
  • mongol     203.91.117.3
    dashdelegee chi law mongol .... bishee. hyatadiig magtaad, mongoliig muulaad. hyamralaar harin ch bid arai gaigui ungursun shuu tegj yarih yum bol. bitgii hyatadiin buunii nohoi orgiod hii demii uniin huurugdul yawuulaad degsduuleed bai. muu urwagch min
    2010-08-18 0 0 Хариулах
  • зочин     182.160.17.60
    Хүмүүсийн тархийг захиаргаар угаах гээд ядчихждээ зайлуул...
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.131.242.156
    Өснө үү байна уу хамаа алгоо. Тэртээ тэргүй өсөөгүй үнээр ч дийлэх тэнхэл алга
    2010-08-18 0 0 Хариулах
  • ТЭНЭГДЭД     202.170.64.21
    Энэ манай монголчууд ямар тэнэг болоо вэ. Судалгаатай, баримттай сайн л нийтлэл байна ш дээ. Агуулгыг нь бүрэн ойлгоогүй байж баахан загнаж дайрсан байх юм. Бусад улс үнийн өсөлт гарахаас өмнө сэргийлж болоод байхад манай төр ч бас сурах хэрэгтэй шдээ. Энэ муу сэтгүүлч юуных нь авлига авах вэ дээ. Тэгээд ч ийм юм бичүүлэх гэж авлига өгдөг хаана байх юм. Энэ айхтар хүн загнаад байгаа хүмүүс өөрсдөө тархиа жоохон цэнэглэх хэрэгтэй болов уу. Та нарт сонирхолтой болоо л уншаа биздээ. Хэ хэ
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.131.225.250
    СЭТГҮҮЛЧИД ИНГЭЖ ХУДЛАА ЗАХИАЛГААР ЮМ БИЧИХЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ШУДРАГА ХЭМЭЭН ГОНГИНОДОО ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛДОО
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     124.158.64.61
    Худлаа шаа битгий
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     133.43.247.122
    bairnii une osno gej ailtgui e. delhii dayar ul hodlohiin naimaa zogsongi baihad une osohgui e.
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     113.155.50.66
    Dandaayaduu garuud shaasan hahaha
    2010-08-18 0 0 Хариулах
  • Mgl     202.179.20.191
    Barilgiin uuriin urtug gedgee TIS ali ch barilgiin injener huuhdees ochood asuugaad daraa ni olon yum bicheech. Ter hemjeeg sonsvol ingej hudlaa bicheheesee ichij uhne sht.
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.131.235.211
    dandaa tatwar nemeh l um bichij baihiin, *** umaa!!! tolgoigoo ajiluulj bgaach!!!
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.55.191.22
    oodrog bai l daa deerh hun..........2011 ond unalt bolno gej ailgaad yahav dee hu......boloh ym boldogooroo l bolno biz................burhan mongolchuudiig martaagui harin ch bidend eeltei bgaa...............yamar ovchin tahal uer gal geed baigaliin gamshigt nervegdsen bish eruul baihad l buh ym bolno sh dee hu
    2010-08-18 0 0 Хариулах
  • hm     61.109.27.117
    neeree hoh tenger mongoliig iveej ehelsen shyy. odoo ch hoh tengeriin doorh mongol uls ch hogjin devjine dee.
    2010-08-18 0 0 Хариулах
  • Tureeslegch     202.55.191.50
    Hotiin tuvd offisiin bair trureesluulene 324842
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.179.1.178
    yagshdee
    2010-08-18 0 0 Хариулах
  • ЧИ БОДОЖ БИЧ     202.70.41.61
    ЧИ ЯАСЫН БАЯНМОНГОЛ МЭТИЙН БОРЛУУЛАЛТГҮЙ БАЙРНЫ ЭЗДЭЭС АВИЛГАЛ АВЧААД ХУЦААД БАЙГАА ГЭЖ ҮНЭН ЮМ БАЙНА Л ДАА МОНГОЛД ЭДИЙН ЗАСАГ ЖОЛООДОЖ БАЙГАА ХҮМҮҮС ЖИРИЙН ИРГЭД БАЙР ХУДАЛДААД АВЧИХ ТИЙМ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХГҮЙ БАЙХАД ТЭР ШАВРЫГ ЦӨӨХӨН ХЭДЭН АВИЛГАЧДААС ӨӨР ХЭН АВАХ ЮМ БЭЭ ААН
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     124.158.64.61
    Баянмонгол хороолол зарагдахгүй зовоож байгаа..үргэлж вагон тачигнаад байгаа газар хэн байр авдгийн..ёстой унтаж амрах нтр бол байхгүй юм байналээ..Вокзалаас долоон дор..Хурдтай галт тэргүүдийн дуу чимээ гэж найгүй..
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     180.235.166.175
    Мэдэхгүй байж мэддэг юм шиг бичиж олон түмнийг хямрааж байдгаа болиорой муусайн сэтгүүлч нэртэй лалруудаа. Тэгэх юм шиг байна ингэх юм шиг байна гэж хар таамгаар санаандаа орсноо бурж хүний дургүй хүргэх хэрэггүй шүү. Хэрвээ үнэ өсөх бол та нартай та наргүй өснө. Заавал урьдчилж сенсацлах ямар ч шаардлага байхгүй.
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     130.34.66.81
    Ender baigaa bairnii yne daxiad esvel xen avax bilee, bair avaxiig xyssen zaluus olon baigaach xechneen ni xerengiin chadvartai baiga bilee. Xudlaa medeelel bichij xymyysiin setgexyigere togloxoo bolio. saikhan amidrax gej xari orond ajillaj baiga zaluusiin olson xeden tegregiig zoxiomol yne bii bolgoj deeremdexe bolio BARILGIIN Company-daa. Zaluusch gesen menge oldog l yum bol eersdee xyviin baishin barij av, Barilgiinxaniig byy DARVAA!!!
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.131.235.43
    Gadaadiinhan, yalanguya hujaa, solongos, japanchuud suuliin uyd ul hodloh horongo iheer hudaldan awch suurishaad bh shg bn. Ene ih ayultaidaa,
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     130.34.66.81
    Mongold baigaa bairnii yne gadaadad ajillaj, amidarch baigaa mongolchuudiin tsalin deer suurilsan yne. tyynees bish Mongold tesviin ajil xiideg xynii avdag tsalingaar bair avna gevel ylger bolno. Bodit baidald Mongolchuudiin amjirgaand, avdag xeded suurilsan yne bii bolgoj, barilgiin materialiig ex orondoo yildverledeg bolox xeregetei. Xii xooson yniin xeeregdel bii bolgoj, Mongolchuudiin zovj olson xeden tegregeer togloj baigaa BARILGIIN COMPANIUDIIN barisan chanargyi barilgaas byy av!!!
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.131.228.50
    Үнэ өсөх гээд байвал чи өөрөө аваа. Ингэж иргэдийн тархийг угаахаар хүмүүс үл хөдлөх хөрөнгө авна гэж юм байхгүй. Барилгынхан битгий мөрөөдөд бай
    2010-08-18 0 0 Хариулах
  • deegii     202.179.19.64
    энд угаасаа л байнга захиалгатай нийтлэл тавигддаг ш дээ , гайхаад байх юм алга!
    2010-08-18 0 0 Хариулах
  • hm     202.170.67.36
    DASHDELEG ee chi odoo yun sonin yum bichdiin be bairnii vne tertei tergvi ondor bgaa chamshig t1 yumnuudaas bolj bvvr ilvv osdog yum hiij bichiheesee omno tolgoigoo ajiluulj bai bodoj baihdaa bitii bich
    2010-08-18 0 0 Хариулах
  • Худал     202.170.85.15
    Өсөх суурь ерөнхий нөхцөл нь бол байгаа, гэхдээ ойрын нэг жилдээ өсөхгүй учир нь банкууд сайжраагүй байхад үл хөдлөх сэргэнэ гэж үлгэр. Санхүүгийн систем огцом хурдтай сайжирвал өсөлт гарна. Энэ нийтлэл жил бүрийн намрын улирал байрны үнэ ялимгүй өсдөгийг бодолцож тавьсан захиалгат нийтлэл гэдэг нь ойлгомжтой байна.
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     74.130.9.223
    chi zahialgaar teneg ym bichihee boli malaa. ulaanbaatar yamar new-york bish hudlaa shaagaad bhiin bodoj bichij bai.hen hudaldaj avna gej osoh ym be mongolchuud hed ve , hed ni yaduu ve boddoo malaa ...
    2010-08-18 1 0 Хариулах
  • zochin     119.194.61.24
    2 oroo bair 20.000.000 t avna belen mongoor bairlal saitai shine baih
    2010-08-18 1 0 Хариулах
  • Зочин     113.155.50.66
    Une usnu gedeg chini manai Ulaanbaatart baidag baih llr. Yapond bol 2 jiliin umnuus 5 mungu nemne gej helhiin tuld uls ni ichdeg, humuus ni utsaarladag baihad. Manaih bol zugeer l hiimleer yamar ch holbogdolgui zuiliig hucheer zalgaj shaagaa l 2 dahin nemeh jisheetei uneheer utgagui yum. Getel busad ulsiig har tend 20 jiliin umnuhuus yalgaa ogt garaaguitei adil bna. Uchir ni ussun ch buurdag jam tend bna. Harin MONGOLD NEMSEN BOL BUURNA GEV L GUST iim l bna sda!
    2010-08-18 0 0 Хариулах
  • iljig     115.95.55.98
    ENE 76 N ILJIG JOOHON YM BODMOOR YMAA BAIRNII UNEE JOOHON BUULGAACHEE HAR MALUUD US HIISENCH SIGSRENE ALT HIIWAL ANGAIJ AWAAL MALUUD
    2010-08-18 0 0 Хариулах
  • 2011 on unalt     166.205.139.37
    2011 ond genetiin ashgiin tatvariin huuli huchingui boloh tul mongol uls 2009 onii hyamralaas ch dolooon dor elgeeree hevtene. Uhsen elentsegniih ni bairnii une usuh. Uls dayaraa buh biznes dampuurch S.Bayar, Bayartsogt, Zorigt 3-iin uls turiin kareer duusgavar bolno.
    2010-08-18 0 0 Хариулах
  • Зочин     202.131.231.26
    TENEGT HEN CH TOOJ AVAHGUI MALNUUDAA
    2010-08-18 0 0 Хариулах
  • Yooy hehe     166.205.139.37
    Yamar ch undeslelgui zahialgat niitlel baina. Icheech. Hen unemshih yum be setguulchee. Banknuudiin zahialgaar bichsen bn. Bairnii une usvul bankuud hyamralaas garah uchraas zahialj bichuuljee.
    2010-08-18 0 0 Хариулах
  • болиоч дээ     124.158.77.175
    худлаа худлаа наадах чинь. барилгын компанийн захиалгат нийтлэл гэдэг нь тов тодорхой. уул уурхайн үр ашиг ойрын 7-8 жилдээ гарахгүй. орлого өсөх учраас байрны үнэ нэмэгдэх ёстой гэдэг тэнэглэл байж боломгүй
    2010-08-18 0 0
 
 

САНАЛ АСУУЛГА

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд ачаалал ихтэй замаар төлбөртэй зорчуулдаг тогтолцоонд шилжих нь зөв үү.
Нийт 849 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •