Баянгол дүүрэгт ажлын байрны дүгнэлт байхгүй болжээ

Business Times

2010-11-04 11:31 GMT+8

Бизнесийн орчны шинэтгэлийн жилтэй холбоотойгоор нийслэлийн Баянгол дүургийн Засаг даргын Тамгын газар Бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын дүүрэгтээ зохион байгуулсан юм. МҮХАҮТ-тай хамтран хийсэн энэ уулзалтын үеэр тус дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга С.Амарбаясгалантай уулзаж Шинэтгэлийн жилд юу хийж буй талаар тодрууллаа.

-Шинэтгэлийн жил өндөрлөх гэж байна. Үр дүн төдийлөн харагдахгүй байгаа. Дээгүүрээ төр, засгийн хэмжээнд шийдвэр нь гараад байдаг доод шатанд хэрэгжихгүй байна гээд байгаа. Энэ талаар танай дүүрэг юу хийж байна вэ?

-Манай дүүргийн хувьд энэ жилийг нэлээд ач холбогдол егөн хүлээж авсан. Дүүргийн хэмжээнд мөн энэ оныг “Төрийн дэмжлэг нийгмийн хариуцлагыг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын дэргэд Бизнесийн зөвлөлдөх зөвлөл байгуулсан. 45 хүний бүрэлдэхүүнтэй. Хажуудаа салбар салбараар таван байнгын хороотой ажиллаж үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд жишиг дүүрэг больё гэсэн амлалт аваад ажиллаж байгаа.

-Бизнес зөвлөлд ямар хүмүүс орсон бэ. Төрийнхнөөс байгаа юу, хөндлөнгийн хүмүүсээ хэр орсон вэ?
-Төрийн хүн байхгүй, дандаа бизнес эрхлэгчид өөрсдөө орсон байгаа. Байнгын хороодод ч гэсэн худалдаа, үйлдвэрлэлийг ахалсан ажлын хэсгүүдтэй, чиглэл чиглэлээрээ бизнес эрхлэгчид өөрсдөө ажиллаж байгаа. Тэд өнөөдөр чуулга уулзалтаар ажлаа тайлагнаж байна.

-Шинэтгэлийн жилийн гол зорилго болсон төрийн захиргааны зөвшөөрөл, лицензийг багасгах тал дээр юу хийж байна вэ?
-Мэргэжлийн хяналтын тусгай зөвшөөрлийг эхнээс нь цөөрүүлж, зарим ажлын байрны дүгнэлт байхгүй болсон. Зөвхөн хүнсэн дээр үлдээгээд бусад тал дээр байхгүй болж байгаа. Манай Бизнес зөвлөл энэ тал дээр үнэхээр сайн хамтарч ажиллаж байгаа.

-Та бүхэн бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг хэр сонсож, хүлээн авдаг вэ. Ямар саналууд ирж, давамгайлж байх юм?
-Бизнес зөвлөлийн дагуу нэлээдгүй санал ирдэг. Зөвлөлийнхөө дэргэд бид санал авах, мэдээлэл солилцох вэб сайттай болсон. Хуудас тарааж явуулж байгаа. Бизнесийнхнээс энэ олон зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож өгөөч, хувийн хэвшлийнхнийг чөлөөтэй ажиллах бололцоогоор хангаж өгөөч гэсэн санал их ирдэг.

-Танай дүүрэг хичнээн аж ахуйн нэгжтэй вэ. Үйлдвэрлэл, үйлчилгээнээс аль нь их вэ?

-Манай дээр бүртгэлтэй 11 мянган аж ахуй байдаг. Үүнээс долоон мянга нь яг үйл ажиллагаа явуулж баигаа нь. Үүн дотор худалдаа, үйлчилгээ зонхилдог боловч бусад дүүрэгтэй харьцуулахад манайх үйлдвэрлэл ихтэй. Энэ жил бид ХААН банктай хамтраад “Бизнес төв”-ийг дүүргүүдээс анх байгуулж бизнес эрхлэгчдэдээ зээлэн дээр их дэмжлэг үзүүлж байгаа.

-Шинэтгэлийн жилийн үр дүнг та юу гэж үзэж байна вэ. Цаашид яаж үргэлжлээсэй гэж бодож байна вэ?

-Үргэлжилсэн нь дээр байлгүй яах вэ. Одоо Шинэтгэлийн жилийн биелэлт улсын хэмжээнд 40-50 хувьтай яваа гэдэг үнэн. Үүнийг цаашид улам сайжруулах боломж, нөхцөл манайд байна.

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 6 Их хариулттай Их таалсан
  • Зочин     202.126.91.76
    SOCCER TSEG MN********* SOCCER TSEG MN********* SOCCER TSEG MN********* SOCCER TSEG MN********* SOCCER TSEG MN********* SOCCER TSEG MN********* SOCCER TSEG MN*********
    2010-11-04 0 0 Хариулах
  • z     121.154.33.113
    deer bichsen hun unen bichsen bna Amgalangiin hubiin kompani shuudee manai duureg chihi
    2010-11-04 0 0 Хариулах
  • z     121.154.33.113
    Amgalangiin ugeer kukuldee bolood ybj bdag yum yuch medehgui teneg
    2010-11-04 0 0 Хариулах
  • z     121.154.33.113
    Amgalan abgain bogsiig dolooson jijig gar Monhochiriin suuder yuch medehgui mangar amitan
    2010-11-04 0 0 Хариулах
  • Зочин     202.179.18.27
    BAYANGOL DUURGIIN TAMGIIN GAZAR BUSAD DUURGEES HAMGIIN HUND SURTALTAI N 1 TSEGIIN UILCHILGEE BGUI, UILDVER UILCHILGEEND ERDENECHIMEG GEJ AVILGACH BDAG YAMAR CH SOYOLGUI HUDUUNII HALTAR TSARAITAI SHUNALTAI AVGAI GAR IH HARDAG HUJAA NART NUGASGUI HAIRTAI
    2010-11-04 0 0 Хариулах
  • Болж байна     202.126.91.60
    Зөв
    2010-11-04 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 2144 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •