“Нарантуул”-ын хамгийн үнэтэй хурган дотортой дээл 950 мянган төгрөг

Монголын мэдээ

2011-01-28 11:15 GMT+8

Монголчуудын үндэсний үзэл, үндэсний гэсэн бүхнээ хэрэглэх гэсэн хүсэл илт сэргэснийг ойрын хэдэн өдөр дээлний үнэ ханш, загвар хийц сонирхож үзэхдээ мэдлээ.

Нэг үе дээл өмссөн л байвал хөдөөний мангар гэж хэлэгдэх дээрээ тулж байсан цаг ард үлдэж, хүмүүс ур хийц, өнгө үзэмж сайтай Монгол дээлээрээ гангарах болсон байна. Бүр жил ирэх тусам цагаан сар, наадмаар дээл өмсөх сонирхолтой хүүхэд, залуус ихэсч байгаа нь сайны дохио гэлтэй.

Энэ жил энэ эрэлт хэрэгцээ илт нэмэгдсэн гэнэ. Тиймээс дээлний үнэ ханш, загвар хийц, материалыг сонирхохоор "Нарантуул" зах, хувцас захиалгын газрууд, "Монгол костюмс"-оос эхлээд хувцасны нэртэй салонууд, нийслэлдээ л томд тооцогдох их дэлгүүрүүдээр хэссэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт чанартай, үнэтэй бараа байдаг гэгддэг III, IV хорооллоор явж, том дэлгүүрүүд болон "Ур Ундрах" тэргүүтэй үндэсний хувцас үйлдвэрлэдэг газруудаар орлоо. "Ачлал", "Улаанбаатар" зэрэг томоохон их дэлгүүрүүдэд үнэтэй ноолууран дээл л мэр сэр харагдсан. Үнэ ханшны хувьд 3.5 саяас дээш байна билээ. Нөгөө УИХ-ын гишүүд, том компани, группын эзэд, эзэгтэй зэрэг чанартай, брэнд бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс л ийм дээл, хантааз худалдаж авах байх.

Харин нэр хүндтэй гэгдэх хувцас захиалгын газруудад чанартай хэрнээ боломжийн үнэтэй дээл өнгө өнгөөрөө байна аа. "Ур Ундрах" компани гэхэд л Монгол дээл, малгай, гутал, хантаазыг иж бүрнээр
нь хийж байна. Эрэгтэй хүний дээл дангаараа 80-800 мянга хүртэл үнэтэй бол эмэгтэй дээл 70 мянгаас эхэлж байсан. Хүүхдийн дээл дангаараа 20 мянган төгрөг бол хантааз, гутал, малгайтайгаа 100 гаруй мянган төгрөг байлаа. Том хүний дээл хувцас иж бүрнээрээ нэг сая гаруй төгрөгөөр зарагдаж байна.

Загварын агентлаг, хувцас захиалгын газраараа алдартай "Монгол Костюмс" салонд Монгол дээлний үзэсгэлэн худалдаа гарч байна. Эрэгтэй дээл 190 мянган төгрөгөөс дээш үнэтэй бол эмэгтэй дээл 120-оос дээшээ хэлбэлзэж байна. Мөн хантааз, загварын дээл янз бүрийн үнэтэй байсан.

Дээлний худалдаачдын магнай тэнийжээ

Амралтын өдрөөрөө дээлний үнэ өртгийг хангалттай мэдчихнэ гэж бодсон минь андуурал болсон учир өчигдөр "Нарантуул" захыг зорилоо. Угаас түм түжигнэж, бум бужигнаж байдаг энэ газар дээл янз янзаараа байна аа, харин ч нэг.

Давуун, даалимбан, үйтэн хуар, усан хуар, шилэн хуар, хоргой, кашемир, савхин гээд зүсэн зүйлийн материалаар хийсэн дээлийг өнгө алаглуулан өрсөн лангуу арав хориороо л байна. Захаас нь авахуулаад үнэ өртгийг нь сонирхлоо.

Эхний лангуунд 50-750 мянган төгрөгийн хооронд зарж байна. Энгийн даавуун дээл 50 мянган төгрөг бол хурган дотортой торгон дээл 750 мянга хүрч байгаа аж. Цааш хэд хэдэн лангууны үнэ ханшыг асуухад дээрхээс нэг их хол зөрсөнгүй. Хамгийн үнэтэйдээ 70-950 мянган төгрөгөөр зарж байгаа
юм билээ. Боломжийн торгон дээлээр цагаан сарын гоёлоо хийнэ гэвэл 150 мянган төгрөг байхад л болно. Зөвхөн дээл гэлтгүй сайхан хийцтэй хүрэм өнгө өнгөөрөө байна. 40-200 мянган төгрөгийн хооронд үнэлэгдэж байсан. Хүүхдийн дээл ч янз янзаараа байна. Ганц дээл нь 20-50 мянган төгрөг бол хантаазтай болохоороо 30-80 мянган болж үнэ нь өсч байна билээ.

Үнэ ханшийг нь судлах зуураа наймаачдаас зарим зүйлийг тодрууллаа. Тэдний хэлж буйгаар энэ жил борлуулалт сайн байгаа гэнэ. Өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их худалдан авагчид ирж буй аж.

"Нарантуул" зах дээр дээл зарж байгаа хүмүүс өөрсдөө дээлээ урладаг бөгөөд чанартай хийдэг гэдгээ ч ам бардам хэлж байна. Эрээнээс авч ирсэн хямд бараагаа "шаталт" багатай зарах гэсэн наймаачид хоолойгоо сөөтөл хашгирч байхад дээл зарж байгаа хүмүүсийн лангуу хүнээр хахаж байна, цаана чинь.

Дээлний үнэ ханш ерөнхийдөө ийм байна. Гэхдээ ганц дээл худалдаж аваад л цагаан сарын гоёл болчихно гэвэл эндүүрэл. Дээл авсан хүн малгай, гутал, бүс авах шаардлагатай зайлшгүй тулгарна. Тиймээс малгай, гуталны үнэ ямар байгааг давхар тандав.

Юуны түрүүнд малгайны үнэ сонирхлоо. Булган малгайнаас эхлээд савхин, шлепэн, жанжин гээд л янз бүрийн сонголт байна аа, тэнд. Булган малгайтай ижил загвартай үстэй малгай 20-65 мянга, шлепэн малгай материалаасаа хамаараад 25-75 мянган төгрөг байна. Хүүхдийн малгай гэхэд л 20-40 мянган төгрөг байх жишээтэй.

Харин гуталны хувьд түрийтэй арьсан гутал 70 мянга, доторгүй хром 70-200 мянга, өвлийн дотортой хром 150-300 мянга, Монгол гутал 300-800 мянган төгрөгийн үнэтэй байна. 32 угалзтай, ур хийц сайтай Монгол гутал 800 мянга хүрч байгаа юм билээ.

Гуталнаас гадна бүс гэдэг дээлтэй салшгүй холбоотой эд. Хамгийн наад захдаа гэхэд дурдан авч бүсэлдэг нь Монгол хүний зан, ёс ч гэж болно. Тэгвэл дурдан чанараасаа хамаарч метр нь 1500-5000 төгрөг байна. Манайхан сүүлийн үед ширэн артай мөнгөн бүс бүслэх болсон. Ийм бүс эрэгтэй нь 200-300 мянга, эмэгтэй нь 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ хэтэрхий үнэтэй байгаа бол зүгээр дан ширэн бүс ч байгаа. 20 мянган төгрөг л гэж байсан. Заавал тольтой, хийцтэй бүс гэвэл мөнгө гэлтгүй полусан тольтой, аралтай ширэн бүс 25-50 мянган төгрөг байна. Өөрийнхөө сонирхлоос л хамаарч алийг нь худалдаж авах нь таны дур. Гэхдээ хэр тааруу үнээр Монгол дээл, бүс малгай, гуталтай болохоор шийдвэл дор хаяж сая төгрөгтэй байх хэрэгтэй болох нь.

Захиалга дууссан

"Нарантуул"-аас буцах замдаа хувцас захиалгын газруудын үүдийг татаж үзлээ. Ихэнх нь "Захиалга дууссан" гэсэн бичиг хаджээ.

Зүүн дөрвөн замын ойролцоо байрлах "Торгоны зам" худалдааны төвд байрлах хувцас захиалгын газраас ганц дээлний захиалга авах боломж байгаа эсэхийг лавлахад халгаасангүй.

"Монгол костюмс" төвийн "Чимбай" хувцас захиалгын газар ч гэсэн дээлний захиалга авахгүй болохоо томоос томоор бичээд хаалган дээрээ хадчихаж. Энэ мэт бүх л газруудын захиалга дууссан байлаа.

Жилээс жилд "манайд ирээрэй" хэмээн гуйдаг, урьдаг үндэсний хувцас урладаг газрууд ийнхүү захиалгандаа "хахсан нь" үндэсний хувцсаа өмсч гангарах гэсэн хүний тоо нэмэгдсэнийг дахин баталж байх шиг.

За даа, та ирэх жил дээлээр гангарах гэж байгаа бол эртнээс гутал, малгай, бүсээ бэлдэж, захиалгаа шинэ жилийн дараа өгсөн нь дээр юм шиг байна. Жилийн өмнөөс сануулахгүй бол ирэх жил дээлээрээ гоёх хүмүүс улам л нэмэгдэх байх шүү.

Н.Пунцагболд

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 25 Их хариулттай Их таалсан
  • батжаргал     103.10.22.25
    монгол дээлээ өмсөх нь маш зөв ,сайхан бахархамаар хувцас шүү
    2014-01-28 0 0 Хариулах
  • Usa-s     12.43.47.107
    Saihan sanagdaj bnaa.. Mongol deel huwtsas maanai delhiid haana ch bhgui uran nariin hiitstei chanar ungu uzemj ch saitai shuu de. hunii nutagt mongol deelee omsood yawj bhad uuriin erhgui baharhah setgegdel turdug shuu. sain bn aa mongolchuud maanai yadaj tsagaan saraaraa ch bolow Mongol deelee Omsoh n uneheer zow, saihan hereg shuu dee.
    2011-01-31 0 0 Хариулах
  • Зочин     68.100.189.24
    Naadah chine Manj deel shuu dee jinhene Mongol deel geed Tsogt taij kinon gardag deel shuu dee!! Ter jinhene Mongol undesnii deelee tsumuuruu umsutsguuy l duu!!!
    2011-01-30 0 0 Хариулах
  • Москвад Монгол     80.250.174.45
    Жавхлангийн гавъяа бий шүү энэнд. Сайхан байнаа. Би ч гэсэн Москвагийн гудмаар дээлтэйгээ шинэлнээ яаадгийн.
    2011-01-29 0 0 Хариулах
  • Зочин     122.254.121.93
    no skini tebya ebut
    2011-01-29 0 0 Хариулах
  • Canada     207.216.60.14
    Mongol deel huvtsas saihan shuude. udahgui Mongol yavahaaraa goe goe zagvartai Mongol huvtsas ach umsunuu. ...Mongoliin ard tumen min saihan shineleerei
    2011-01-29 0 0 Хариулах
  • zochin     77.118.215.222
    mash zцb bna mongolchuudaa ццr bas zцndцц olon vndesniihee vildberee demjih heregtei mongol tvmen mini saihan shineleerei Austrias
    2011-01-29 0 0 Хариулах
  • Зочин     202.126.92.6
    Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар хийж байна. Мөн машины дулаан хучлага, өвлийн дулаалгатай асар майхан хийнэ. 9517-4824
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     180.235.176.237
    дээлээ өмсөөд монгол болох нь юу л бол дотоод сэтгэл нь яаж мөлжих яаж хор найруулах яаж мөнгө олох санаатай маш олон пиздакууд байга
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     66.183.98.59
    Amnii belgees ashdiin beleg HELSEN UG BOLGON CHINI AMIDRALD CHINI BIELLEE OLOH BOLNO SHUU
    2011-01-29 0 0 Хариулах
  • Зочин     202.131.234.2
    zaaval shuumleh yum aa bid yu ch baisan shuumjlehee urital bolgood bna aa bolitsgooyo ooo mongol deeliig mongolchuud umsuhgui yum bol hen umsuhiin sain bna saihan bna devshil shu Yamar ch baisan mongol deel umssun huniig haraad mongol hun bol uurlahgui baih aa Harin ta uurlaad baigaa yum bish biz
    2011-01-28 0 0 Хариулах
  • nz     180.235.166.176
    texx xarin tiish dee
    2011-01-28 0 0 Хариулах
  • GEVCH     180.149.67.75
    tehde tuilshraad gants hiij bga yumaa unii ni tengert tultal hoorgool baih vii dee
    2011-01-28 0 0 Хариулах
  • mini ner     202.131.225.147
    ok
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     202.170.67.11
    БҮГДЭЭРЭЭ САЙХАН ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ГОЁОД, БИЛЭГ ДЭМБЭРЭЛТЭЙ ЗҮЙЛ ЯРИАД САЙХАН ШИНЭЛЦГЭЭГЭЭРЭЙ
    2011-01-28 1 0 Хариулах
  • aanhan     180.149.67.75
    tegie tegie
    2011-01-28 0 0 Хариулах
  • zochin     184.205.92.174
    za yamai daa.mongol huvtsas surleg goy haragdana shuu.sain hudaldaj avaad baigaarai.undesnii huvtsas,undesnii uildverlelee sain demjeed uguurei!
    2011-01-28 0 0 Хариулах
  • зочин     124.158.74.2
    сайн байна монголчуудаа цагаан сар, наадмаар монгол хувьцсаараа гоёж монгол хүн гэдгээрэ бахархаж байя л даа
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     113.60.185.33
    mash sain bna .mongol deel gutal bol jinhene undesnii uildveriin buteegdhuun bogood zovhon mongolchuud l hiij chaddag gedegeeree ontslog..
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     99.2.203.120
    Маш сайн байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, дээлийг чинь манай монгол эмэгтэйчүүд бүсгүйчүүд хийдэг биздээ. Яадаг юм бэ жилдээ ганц ч гэсэн монголчуудынхаа хийсэн юмыг өмсөхөд, манай монгол дээл гадаадын хулхи хувцасны хажууд нүнжигтэй эд байхгүй юу?
    2011-01-28 0 0 Хариулах
  • хш     124.158.90.2
    энэ бол сайн мэдээ
    2011-01-28 1 1 Хариулах
  • Зочин     122.254.121.92
    chinese costums
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     202.170.82.19
    tenegteech chi muu
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     180.149.67.75
    юу гээд байгаа хаанахын баагий вэ?
    2011-01-28 0 0 Хариулах
  • Зочин     119.40.100.99
    Dexx.
    2011-01-28 0 0 Хариулах
 
 

Баг ТО ГЗ О
1 Камерун - - -
2 Бразил - - -
3 Мексик - - -
4 Хорват - - -

САНАЛ АСУУЛГА

Монгол улсад авто ослын улмаас жилд дунджаар 500 хүн амиа алдаж байна. Үүнд нөлөөлж буй асуудлын нэг нь явган зорчигч болоон жолооч хэн хэн нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүйгээс болдог. Таны бодлоор замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг яаж олгох нь зүйтэй вэ?
Нийт 2833 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •