MICC “Хүннү коал”-ын хувьцааг өсөх боломжтой гэж дүгнэжээ

Mongolian Mining Journal

2011-03-25 16:06 GMT+8

MICC хөрөнгө оруулалтын банк нь Австралийн биржид бүртгэлтэй “Хүннү коал” компанийн хувьцааны судалгааг хийжээ. MICC нь санхүүгийн зөвлөгөө, брокер, хувьцааны судалгааны чиглэлээр ажилладаг 2005 онд байгуулагдсан Монголын анхны хөрөнгө оруулалтын банк юм. Тэд судалгаан дээрээ үндэслэн “Хүннү коал” компанийн хувьцааны үнэлгээг ӨСӨХ БОЛОМЖТОЙ  гэж дүгнэсэн байна. Хувьцаа өсөх боломжтой хүчин зүйлсийг тэд ийнхүү тооцжээ.  

• “Хүннү коал” нь өмнө “Энержи Ресурс” компанийн Ухаахудаг уурхайг нээж ажиллуулж байсан ур чадвартай, туршлагатай менежментийн багтай компани юм.

• “Хүннү коал” нь төлөвлөгдсөн болон одоо байгаа дэд бүтэцтэй ойр, мөн Хятадын зах зээлд асар ойрхон байрлах JORC стандартаар тогтоогдсон 90 гаруй сая тонны нөөцтэй Цант-Уулын орд, мөн 300 сая тонны нөөцтэй Үнстхудагийн ордыг эзэмшдэг.

• Азийн томоохон нүүрс үйлдвэрлэгч “Банпу Минералс”-ын 45 сая долларын хөрөнгө оруулалт нь Цант-Уулын дэд бүтцийг өргөтгөх, уул уурхайн үйлдвэрлэлийн ажиллагааг 2011 оны хоёрдугаар хагаст эхлүүлэн явуулах бололцоог олгож байна.  

Мөн Монголын нүүрсний салбарт хөгжих ирээдүй байна. Хятад улстай хөрш зэргэлдээ байрлах Монголын өндөр чанарын нүүрс нь Австралийн нүүрстэй маш сайн өрсөлдөж байгаа зэрэг нь энэхүү компанийн хувьцааны өсөх ирээдүйг харуулж байна хэмээн дүгнэсэн байна.    


GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 2 Их хариулттай Их таалсан
  • Зочин     182.160.15.121
    Mongold gants ch Mongolbankind iim uu Sanhuugiin zokhitsuulakh horoond burtgeltej "Horongo oruulaltyn bank" baihguj.... oorsdooo goeo ner ogood yavdag kompany bol MICC - ""delkhiin ankhny olon ulsyn horongo oruulaltyn hamgiin tasarhaj bank "" gej ner ogson ch bolno shde...
    2011-03-26 0 0 Хариулах
  • Зочин     182.160.38.98
    ХЭХЭ, ЭДНИЙХ ХҮННҮ СОАЛ ААС БААХНЫГ АВЧААД ШАТАХ ГЭЭД БАЙГААШТЭЭ, МУНДАГ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
    2011-03-28 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 2668 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •