Экспортын татвар эдийн засгийг эмчилнэ

Mongolian economy

2011-12-06 11:46 GMT+8

Манай улсын уул уурхайн салбараас олборлож буй бүтээгдэхүүн бараг бүхэлдээ гаалийн татваргүй хил давж байгаа гэж хэлж болно.

Монголын ашигт малтмалын экспортыг энэ онд нүүрс өнгөлж байна. Харин дотоодод үйлдвэрлэсэн арьсан цүнх, гутал, ноолууран бүтээгдэхүүнд Ази, Европын зах зээлийн аль аль нь ашигт малтмал шиг нээлттэй биш. Манай экспорт сүүлийн жилүүдэд тоон утгаараа хурдацтай өсөж байгаа хэдий ч чанарын хувьд төдийлөн ахиц дэвшил харагдахгүй байгааг мэргэжилтнүүд учирладаг.

Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд тодорхой тооны металлын экспортын харгуй тодхон зурайх ажээ. Монгол Улсын нийт экспортыг аваад үзэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүн бараг 80 хувийг эзлэх болсон. Гадаад худалдааны баланс уул уурхайн түүхий эдээр хэт төрөлжиж байгаа нь сайн хэрэг ч түгшүүртэй гэдгийг Монголбанкны Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн дарга С.Болд хэлсэн.
 
Ийн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт гэрлийн хурдаар өсөж байгаад баярлаад суугаад байж  таарахгүй. Учир нь, ашигт малтмалын гадагшаах урсгалыг өнгөлөх болсон нүүрс л гэхэд нийт экспортын 40 хувьд хүрч байх жишээтэй. Гэтэл экспортод жин дарж буй уул уурхайн гол нэрийн бараа, бүтээгдэхүүнд гаалийн татвар байхгүй байна. Эсвэл нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гээд дэлхийд тоогдсон эрдсүүд Монголд  арвин нөөцтэй учраас экспортын татвар хэрэггүй юм уу? Эрэлт үүсэхээр нийлүүлэлт хомсдож, үнэ өсдөг. Харин зэс, нүүрс, төмрийн хүдэр эх нутагтаа ийм хямдхан, үнэ цэнэгүй баялаг аж. Гэтэл баялагтай орнууд гадагшаа гаргадаг бараа бүтээгдэхүүндээ экспортын татвар гэж эдийн засгийн том хөшүүрэг хэрэглэдэг. Тэрхүү экспортын татвар нь эх орондоо ахиу орлого авчраад зогсохгүй импортлогчдыг шаардлагатай үед сүрдүүлж бас айлгаж болдог “илд бамбай” нь юм.

Хойд хөрш өнгөрсөн хавар нефтийн бүтээгдэхүүний экспортоо гэнэт зогсоож, шатахуун импортлогч орнуудыг тэвдүүлсэн. Үүнд манайх бэлэн байгаагүй. Цочирдсон, бүр хүнд цохилтод орсон. Ийнхүү тэвдэж, төөрөлдөж суухдаа нүүрсээ нэрээд шингэн түлш үйлдвэрлэх боломж, бололцоог гэнэт л эрж хайсан.

Байгалийн баялгаа татваргүй экспортолсоор байх уу, Монгол Улс. Тэгсэн мөртлөө улсын төсөв нь алдагдалтай, дэд бүтцийн салбар нь ядруухан, иргэдийнх нь амьдрал тарчигхан, инфляци өндөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэтэй.

Ноолуур мэтийн зарим экспортын барааныхаа гаалийн тарифаа тэглэсэн нь бодит амьдралд нийцэхгүй гэдэг нь харагдаад удлаа. Хөрөнгө оруулагчдын Монголд үйл ажиллагаа явуулах сонирхлыг экспортын татваргүй орчин нь илүү татдаг байж ч болох.
 
Экспортын  ашигт малтмалаа ямар ч татваргүй хил давуулчихдаг хэрэг үү гэсэн асуултын хариуг олохыг хичээлээ. Гаалийн ерөнхий газраас гаргасан тоон мэдээлэл дотроос уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хураамжаар улсын төсөвт 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байхыг олж үзэв. Нүүрсний нэг тонн тутмаас 1500 төгрөгийн, бусад уул уурхайн бүтээгдэхүүний тонн тутмаас 1000 төгрөгийн хураамж авдаг журмаар дээрх хэмжээний мөнгийг улсад төвлөрүүлжээ. Эндээс эх орныхоо баялгийг үнэхээрийн харамлах, харамсах сэтгэл төрснийг нуух юун. Монголын ашигт малтмал бараг зүгээр шахуу л хил давж байна шүү дээ.

ОХУ шиг нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг байнга нэмдэг биш юмаа гэхэд зарим бүтээгдэхүүний экспортын татварыг сайн нэмээд өгөхөд буруу нь юу байна вэ. Манайх ДХБ-ын гишүүний хувьд бусад оронтой хийх худалдаандаа уян хатан хандах, экспортоо дэмжих гэх мэтчилэн экспортын татварыг хэн нэгний санал санаачилгаар ч юм уу, дур зоргоороо нэмж болохгүй гэрээ байдаг л даа. Сангийн яам болон бусад холбогдох байгууллагынхан дээрх шалтгааныг учирлах нь бий.

Гэхдээ нүүрс мэтийн дэлхийд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүндээ өнөөдрийнх шиг арай ч нэг тонн тутмаас 1500 төгрөгийн хураамж  аваад сууж таарахгүй. Албаныхны хэлж байгаачлан уул уурхайн бүтээгдэхүүнээс олж байгаа хэдэн “ногоон”-доо сэтгэл цадаад суумааргүй байна. Учир нь, манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ өмнөхөөс их хэмжээгээр экспортолж байгаа боловч түүхий эдийн зориулалтаар дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй хямд үнээр гаргадаг.

Гэтэл ард нь байгаль экологи нөхөн сэргээлт  дээд зэргээр хийгээд ч эргэж анх байсан шигээ эрүүл, үзэсгэлэнт төрхөндөө хэзээ ч орохгүйгээр сүйдэж байгаа шүү дээ. За нөхөн сэргээлтийн асуудлыг бүр орхиё гэхэд ашигт малтмалын хураамж  авсан нэр зүүж байгаа үйл ажиллагаагаа арай чангатгаж, татвар болгож 40 тэрбум биш, 400 тэрбумыг олдог болъё л доо. Төсвийн орлого нэмэгдэхэд дургүй улс орон гэж байхгүй шүү дээ. Улсад тийм их  татварын орлого онцын хэрэггүй юм бол шууд л Нийслэлийнхээ зам харгуйг засах, хог шороог цэвэрлэх  бүтээн байгуулалтын ажилд зарцуулбал бодит үр дүн харагдаад сайхан л байна байх. Адаглаад л нийслэлчүүд маань хоёр хөршийнхөө иргэдийн адил сайхан замаар давхиж, хог шороогүй цэмбийсэн хотод амьдарч үзмээр байна шүү дээ. Тэгвэл ядаж л “Уул уурхайн орлого нэмэгдэхэд хотын замыг ийм гоё болгож, хоггүй болгосон юм” хэмээн өөр хоорондоо болон үр хойчдоо бахархан ярих нэг ч гэсэн юмтай байя л даа.

Ажил хариуцсан албаны хүмүүс бүгдээрээ уул уурхайн бүтээгдэхүүний экспортын татварт дургүй юу гэвэл, үгүй. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрынханд зөв санал, санаачилга гаргасанд нь талархах хэрэгтэй байх. Тус байгууллагын холбогдох хүмүүс зарим бүтээгдэхүүнд экспортын татвар тавих тухай хуулийн төсөл боловсруулж, Сангийн яаманд хүргэсэн боловч харамсалтай нь дэмжигдээгүй байна. Уг нь бол  Сангийн сайдаар ахлуулсан Гаалийн тарифын зөвлөл экспортын татвартай болох асуудлыг  хэлэлцэж,  Засгийн газар, УИХ-д хуулийн төслийг өргөн барих бүрэн эрх, үүрэгтэй юм билээ.

Гаалийн ерөнхий газраас  боловсруулж холбогдох байгууллагуудад хэдэн сарын өмнө хүргэсэн “Зарим бараанд экспортын гаалийн ялгавартай тариф тогтоох тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-д  экспортын гаалийн тарифыг ерөнхийд нь “0” байлгаж, стратегийн ач холбогдол бүхий зарим бараанд экспортын татвар тогтоох. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд ямааны боловсруулаагүй ноолуур, модон бэлдэцийг нэмэх.  

Түүнчлэн маш бага үнээр гадагш гарч байгаа мөртлөө Монгол Улсын нийт  экспортын тал шахам хувийг эзэлж байгаа уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнд экспортын гаалийн ялгавартай тарифыг татвараас зайлсхийх боломжгүй байдлаар тогтоох шаардлагатай байна” гэжээ. Дээрх  төслийг Сангийн яаманд нэг биш удаа хүргүүлсэн ч дэмжигддэггүй байна.

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбатаас энэ талаар лавлахад, “Манайх Дэлхийн худалдааны байгууллагатай байгуулсан гэрээгээ мөрдөх ёстой. Ер нь татварын реформ хийж, үүгээрээ дамжуулан экспортын татвартай болох шаардлага бол бий. Уурхайгаас түүхий нүүрс зөөхөд тийм ч их өндөр зардал гарахгүй шүү дээ. Тиймээс энэ оны төсвийн орлогыг бүрдүүлэхээр нүүрсэнд татвар тогтоох санал оруулсан боловч батлаагүй. Экспортын татвар бол эдийн засгаа дэмжих маш том тулгуур” хэмээн хэлсэн.

Экспортын гаалийн албан татвар бүхий барааны жагсаалтыг дор хүснэгтээр сонирхууллаа. Тэмээний боловсруулаагүй эр, эм ноос, ямаа, ишигний боловсруулаагүй арьс, бөөрөнхий мод, гуалин гэх мэт 4-5-хан  тооны түүхий эдийн экспортод татвар ногдуулдаг байгаа. Өөр нэг жишээ татахад  экспортын татварын бодлогоор өөд нь татаж, өндөр амжилт гаргаж болох салбарт мал аж ахуй, тэр дундаа ноос,  ноолуурын үйлдвэрлэл орох учиртай. Монгол ноолуур дэлхийн брэнд болоход тун ойрхон байгаа. Тэгвэл уг  бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийг тэлэх, тогтвортой болгох бодлогод мөн л түүхий эдийн экспортын татвар сайн нөлөөтэй нь дамжиггүй.

Экспортын татвар тавьснаар  дэлхийд чанараараа гайхуулдаг ноолуураа зөвхөн урд хөршдөө түүхийгээр нь нийлүүлээд байх биш, өндөр чанартай, өрсөлдөх чадвар сайтай үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах шаардлага бий. Дээрх экспортын татвар ногдуулдаг гарын таван хуруунд багтахаар түүхий эдийн дотор ноолуур байхгүй байгаа. Манайх 2008 онд боловсруулаагүй ноолуурын экспортын татвар болох 4000 төгрөгийг УИХ-ын шийдвэрээр тэглэсэн билээ. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унасантай холбоотой малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан дээрх төрийн түшээдийн шийдвэр нь дэмжлэг гэхээсээ илүүтэй сонгуулийн шоу байсныг хүмүүс мартаагүй л байх. Бодлогогүй шийдвэрийн  балгаар дотоодын зах зээлээс  бэлтгэсэн нийт ноолуурын бараг 80 хувь нь урд хөрш рүү урссаар. Эцэст нь үндэсний үйлдвэрүүд түүхийн эдийн хомсдолд орж, захиалгат бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд Хятадаас ноолууран утас худалдан авахад хүрсэн. Хэрвээ төр, засгаас  ноолуурын экспортын татварыг тэглэх биш, арай өөр эдийн засгийн  хөшүүрэг хэрэглэсэн бол ямаагаар баян Монголын үндэсний үйлдвэрийнхэн өрсөлдөгчийнхөө өмнө арай ч тэгж муухай царайлахгүй байх байсан биз. Бохир болон угаасан ноолуурт экспортын татвартай болсноор улсын төсөвт жилд 10 гаруй тэрбум төгрөгийн орлого сул орж ирэх боломжтойг УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Д.Ганхуяг тэмдэглэсэн юм. Тэрбээр ноолууранд экспортын татвар тавих, хуучин экспортын татварыг ч сэргээх талаар ярьсан.  

Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн болон  мал аж ахуйн гаралтай экспортод ахиу жин дардаг  түүхий эдийн хувьд татвартай болгох нь чухал байна гэдгийг мэргэжилтнүүд ярьж байна. Эцсийн бүтээгдэхүүний экспортын хувьд  гадагшаах урсгалыг нь төрийн бодлогоор дэмжих нь мэдээж.

Монголын баялгийг бас онцлогыг илэрхийлэх түүхий эдийн экспортод татварын чанга бодлого явуулах нь  нүүрсний ч бай, ноолуурын ч бай салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар аж үйлдвэр, ажил эрхлэлтэд ч сайн нөлөөтэй байх билээ. Нөгөө  талаасаа Манай нүүрс, ноолуурын экспортын  ганц зах зээлийн хэт хамаарлыг хязгаарлахад ч тустай байх болов уу. Нэг үгээр хэлбэл, экспортын татвар эдийн засгийг эмчилнэ.

http://mongolianeconomy.mn/

Б.Баяртогтох



"Mongolian Economy" сэтгүүлийг та электрон байдлаар бүрэн эхээр нь худалдан авахыг хүсвэл энд дарна уу.

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 19 Их хариулттай Их таалсан
  • Зочин     112.72.14.5
    exportoo nemeh ni zov gj bodoj bn mongoliin uul uurhaig bat-erdene odjargalaar dugnej bolohgui gadnii horongo oruulalttai compani zondoo bn. Yun exportiin tatvar bitgii hel ^chinhua-mak^ l gehedl ANN-n orlogiin alban tatvaraas hurtel choloologdoj bnshu dee zasgiin gazar gj hereg algadaa
    2011-12-06 1 0 Хариулах
  • orkhoo     202.5.196.144
    zon sanaa b ene tomchuul heregjuulj chadval bolomjtoi shuu de
    2011-12-07 0 0 Хариулах
  • Зочин     112.72.14.6
    энэ монгол банк одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой бусуу,сая их хурлаар яригдахад долларын ханш буулгаж 1320 оруулаад одоо хэд болчихсон байна 1385 энэ яагаад интэрвэнцхййхгүй байна вэ,энэ дэлгэрмаа пүрэвдорж хоёр огцорч экс чулуунбатыг тавимаар байна,энэ ханшын зөрүүгээр хэн баяжаад байна вэ,солонгост дэлхййд долларын ханш сулраад байхад манайд дандаа эсрэг байх юм
    2011-12-07 0 0 Хариулах
  • Зочин     49.0.136.148
    Бүх төрлийн машинд өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
    2011-12-06 0 0 Хариулах
  • baagii     202.179.20.183
    yu yariad bgaa yum be. Oilgomjtoi l bichsen bn sh de. Tuuhiigeer n yamar ch bolovsruulaltgui garch bgaa uul uurhain tuuhii ed deer undur tatvar tavii, noos nooluuriig demjii geed tsohon temdesen l l bn sh de. Exsportiin tatvariin tuhai yamar ch hevlel unuudriig boltol duugaraagui. Harin ene Mongolianeconomy setguud ahn udaa ene asuudliig suhuj bichsen bn. sain bn. Bayar hurgii. Ene setguuliin niitleluud er n sain bdag shu. Bi bainga hudaldan avch unshdag.
    2011-12-06 1 0 Хариулах
  • Мэргэн ард     122.254.127.66
    МСS-н Оджаргал, Ажнай БатЭрдэнэ нарын лоббыг дийлж экспортын нүүрсэнд татвар тогтоох тийм УИХ, Засгийн газар манайд даана ч алга даа.
    2011-12-06 0 0 Хариулах
  • zochin     80.83.237.30
    sn bna u? neeh hudlaa neteer ASAALTTATAI TANK shig baihoo bolioo.. botitoor temtsej chadahgui bol zugeer l duugai bai..
    2011-12-06 0 0 Хариулах
  • jod.mn     202.179.14.81
    www.jod.mn
    2011-12-06 0 0 Хариулах
  • online delguur     202.179.19.194
    Ta boyo mn saitaar zochilooroi IPAD2 530 tugruguur urgelljilj bna. Tanid amjilt husey.
    2011-12-06 0 0 Хариулах
  • Зочин     202.179.20.182
    Экспортын татвар бага хувиас эхлэх нь зөв. Олборлогчдын лоббиг дийлж чадах болуу даа.
    2011-12-06 2 0 Хариулах
  • Зочин     1.58.86.128
    Битгий хар ухаанаар хамаагүй юм бичилдээ. Гадаадтай худалдаа хийж байвал адилхан бие биенийхээ эрх ашиг бас дэлхийн дундажийг харж үзэж байж хийх хэрэгтэй. Таний бичсэн нийтэлэлээс чамд ганц байна надад ганцхан байна гэсэн муухай монгол сэтгэхүй үнэртэж байна.
    2011-12-06 0 1 Хариулах
  • sanal bna     182.160.29.151
    Aris shir, noos nooluuran buteegdehuunuudee exportiin tatwargui gargadag boliildaa ain?
    2011-12-06 1 1 Хариулах
  • Зочин     202.180.218.10
    jaahan undesleltei yum bicheech ard tumend hairtai tsarai haruuleh geed baiga ayum bol arai dunguh sedevee songoj av !!!!!!!!!!!!!!!
    2011-12-06 0 0 Хариулах
  • Зочин     124.158.75.9
    uul uurhaihan turiinhun bayjaad l baidag ard tumendee bol shilnii tsaanaas musun chiher doloolgood
    2011-12-06 1 0 Хариулах
  • Зочин     202.126.91.246
    Оффисийн тусгаарлах хананы төгс шийдэл. Утас:94046410
    2011-12-06 0 2 Хариулах
  • ЖАДАМБАА     202.179.20.147
    Өгсөн татварын мөнгө хэтрээд замбараа алга байна. Санал нэг байна.
    2011-12-06 2 0 Хариулах
  • баагий     202.179.20.147
    Татвар нэмж болохгуй. Хямд унээр зах зээлээ эзлээд дараа нь 2-3 жилийн дараа болооч дээ. Эдийн засагч байлдаа.
    2011-12-06 3 5 Хариулах
  • Эдийн засагч     202.70.39.254
    Харин эдийн засагч хүний нүдээр хархад түүхий эдийн экспортод өндөр татвар тавих хэрэгтэй. Зах зээл эзэлнэ гэж юу яриад байнаа? Угаасаа бэлэн зах зээлд нийлүүлж байна ш дээ. Эрэлт нь байнгын нийлүүлэлтээсээ хэтэрдэг зах зээлрүү нийлүүлж байна. Харин боловсруулсан бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг бол дэмжиж татварыг тэглэх хэрэгтэй...
    2011-12-06 3 0 Хариулах
  • muugii     202.55.191.37
    buruu bnaa naizuudaa,aliin bolgon ediin zasgiin aluurchdiin ugend orj ingej archaagui bx gesiimbe,tertei tergui borlogdoj l taarax buteegdxuun um chine nemex xeregtei,export n tatvariig avdag boleoooooo
    2011-12-06 5 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 2358 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •